нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Франц: Анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэхийг хуульчлахыг дэмжлээ

  • By Болортуяа Р
  • 2025-05-28

Францын парламентын доод танхимын гишүүд мягмар гарагт /2025.05.27/ хуралдаж анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэхийг хуульчлахыг дэмжсэн байна. Одоо тус хуулийн төслийг дээд танхим буюу сенат руу илгээх юм.

Франц иргэдийн 90 гаруй хувь нь эдгэршгүй өвчинтэй болон өвдөлт шаналлыг нь намдаах боломжгүй хүмүүст анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэх эрх олгохыг дэмжиж байна. Ийм учир тус хуулийн төсөл батлагдах магадлал өндөр.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентын доод танхим хуулийн төслийг дэмжсэнийг чухал алхам гэж хэлжээ. 305:199 харьцаатай дэмжигдсэн тус хуулийн төсөл нь 18-аас дээш насны, маш хүнд болон эдгэршгүй өвчнөөр шаналж буй иргэдэд анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэх эрх олгох юм. Харин сэтгэлзүйн асуудлын улмаас амиа егүүтгэх боломж үүсэхгүй гэдгийг хууль тогтоогчид тусгаж өгчээ.

Өвчтөн эмийг өөрийн биедээ тарьж, хэрвээ боломжгүй бол магадлан итгэмжлэгдсэн эмчээр тариулж болно гэж тус хууль тусгажээ. Анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэх эрхэнд нь саад тотгор учруулсан хүнд хоёр жил хүртэл хорих, 30 мянган евро хүртэл торгууль оногдуулах боломжтой.

Post Views: 249

About Author / Болортуяа Р

Previous post
Цахилгаан дугуй, скүүтерээс болж осол гэмтэлд өртсөн хүмүүсийн ихэнх өсвөр насны хүүхэд залуус байна
Next post
Level-Up хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

You Might Also Like

Дэлхий

Умард Солонгос Өмнөд Солонгосын хил дагуу хэсэгчилсэн хана босгожээ

2024-06-21
Дэлхий

Том Круз Ана Де Армас нар болзож байгаа юу

2025-03-18
Дэлхий

“Тесла” компани нийт ажилчдынхаа арван хувийг цомхотгоно гэж мэдээллээ

2024-04-17
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search