Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 47 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу буюу нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.
Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Баянхонгорын Баянлиг, Бөмбөгөр, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Өмнөговийн Булган, Манлай, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын нөхцөл үүсчээ. Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Говь-Алтайн Булган, Чандмань, Үенч, Алттай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Хүрээмарал, Эрдэнэцогт, Гурванбулаг, Богд, Галуут, Жинст, Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган, Хотонт, Цэцэрлэг, Хашаат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Нарийнтээл, Хужирт, Есөнзүйл, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Өлзийт, Хархорин, Гучин-Ус, Арвайхээр, Хайрхандулаан, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Рашаант, Баянзүрх, Бүрэнтогтох, Ренчинлхүмбэ, Мөрөн, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Баянцагаан, Цээл, Баянжаргалан, Жаргалант, Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Баянгол, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Хөвсгөл, Алтанширээ, Сайншанд, Мандах, Эрдэнэ, Хатанбулаг, Дундговийн Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Мандалговь, Хулд, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Баяндалай, Цогт-Овоо, Ханбогд, Мандал-Овоо, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өндөрхаан, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Дорнодын Гурванзагал, Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.
Мөн Увсын Завхан, Ховдын Дарви, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Халиун, Алтай, Цогт, Төгрөг, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Шилүүстэй, Улиастай, Баянхонгорын Баян-Өндөр, Бууцагаан, Баацагаан, Баянговь, Жаргалант, Өвөрхангайн Сант, Уянга, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Арбулаг, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ (Хатгал), Булганы Хангал, Баян-Агт, Булган, Бугат, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Мандал, Орхон, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Дархан, Төвийн Мөнгөнморьт, Баянчандмань, Баян, Дэлгэрхаан, Аргалант, Батсүмбэр, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Гурвансайхан, Луус, Өмнөговийн Баян-Овоо, Говьсүмбэрийн Чойр, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дадал, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна гэж мэргэжлийнхэн онцолж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар