нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Бизнесийн байгууллагууд малчдад туслах аянд нэгдсээр байна

  • By Болортуяа Р
  • 2024-02-21

MCS групп малчдад туслах хандивын аянд нэгдэж 500 сая төгрөг бэлнээр, мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг нийт тэрбум гаруй төгрөгийн тусламж олгохоор болов. MCS холдингийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, салбар компанийн төлөөллүүдийн хамт өнөөдөр ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж хандивын аяны талаар ярилцаж, хэрхэн хамтарч ажиллахаа зөвлөлдлөө. Мөн малчдад хүрэх зам гаргахад техникийн туслалцаа үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын юнителын дугаар хэрэглэдэг алба хаагч бүрт гурван сарын хугацаатай 10 GB дата урамшуулал олгохоор боллоо.

Уулзалтын үеэр зудын нөхцөл байдлын талаар, малын хорогдол тав хоногийн өмнөх мэдээгээр 667 мянга байсан бол өнөөдөр 1 сая 552 мянгад хүрч огцом өссөн. Нөхцөл байдал сайжирч, цаг наашлахад хугацаа шаардлагатай байгаа гэх зэрэг цаг үеийн мэдээллийг ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр нар танилцуулав.

Мөн энэ удаагийн зудын улмаас олон малчин өрх малгүй болж эхэлсэн. Энэ нь цаашдаа олон сөрөг үр дагавартай. Тиймээс малчдадаа туслах үйлсэд хувийн компанийн томоохон төлөөлөл оролцож байгаад талархал илэрхийлэв. Түүнчлэн тус группын мянга мянган ажилтанд ажлын амжилт хүслээ. Хандивын зарцуулалт, хуваарилалтыг ч ил тод зарлана гэв.

Эх сурвалж: ОБЕГ

Post Views: 480

About Author / Болортуяа Р

Previous post
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна
Next post
Өнөөдөр дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй

You Might Also Like

Улс төр

ЦЕГ: Их хэмжээний тарвага тээвэрлэж явсан этгээдийг саатууллаа

2024-09-24
Улс төр

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

2024-08-26
Улс төр

Парис хот дараалан тав дахь удаагаа дэлхийн хамгийн дур булаам хотоор шалгарлаа

2025-12-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search