Автомашины дугаарын хязгаарлалт болох тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй гэж албан ёсоор Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тиймээс маргаашаас хөдөлгөөнд иргэд хязгаарлалтгүй оролцоно.
Маргаашаас хуучин журмаар буюу 1,6, 2,7, 3,8 гэдэг 4,9, 5,0 дугаараар тодорхой өдөр хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгөөнд оролцоно.