нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Замын-Үүд боомтоор арав хоногт 69 мянга орчим хүн зорчжээ

  • By Болортуяа Р
  • 2024-04-12

Гаалийн байгууллагаас өгсөн мэдээллээр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн иргэд болон тээврийн хэрэгслийн тоо энэ сарын эхний 10 хоногт өмнөх сарын мөн үеэс нэмэгджээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-10-ны хооронд тус боомтоор нийт 8630 тээврийн хэрэгслээр 69,277 хүн зорчжээ. Эдгээрийн 63,009 нь монгол иргэн бол гадаадынх 6268 байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын мөн үед 7947 тээврийн хэрэгслээр 48,235 хүн зорчсон бөгөөд 43,796 монгол, 4439 гадаад иргэн байжээ. Ачаа тээврийн хувьд гуравдугаар сарын эхний арван хоногт 2590 тээврийн хэрэгсэл улсын хилээр орсон бол 2509 тээврийн хэрэгсэл гарчээ.

Харин энэ сарын эхний 10 хоногт буюу боомт 24 цагаар ажиллаж байгаа хугацаанд 3648 ачаа тээврийн хэрэгсэл ирсэн бол 3337 тээврийн хэрэгсэл урд хөршийн хилийг давсан байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд боомтын шинэ цогцолборын ачаа тээврийн хэсгийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27, зорчигч тээврийн хэсгийг 2023 оны нэгдүгээр сарын 8-нд ашиглаж эхэлжээ.

Шинэ цогцолборыг 2024 оны гуравдугаар сарын сүүлчээр албан ёсоор нээсэн билээ. Ингэснээр зорчигч болон ачаа тээврийг уг боомтоор нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарыг хүртэл ачаа тээврийн цогцолборыг 24 цагаар ажиллуулах болсныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань мэдэгдсэн.

Post Views: 384

About Author / Болортуяа Р

Previous post
“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ
Next post
ЦЕГ: Сум, галт зэвсэг хууль бусаар тээвэрлэсэн иргэнийг илрүүлжээ

You Might Also Like

Улс төр

Увс аймагт нэг тарвагыг 82 мянган төгрөгөөр тооцож агнах зөвшөөрөл олгоно

2025-02-05
Улс төр

Нэг сурагчийг сургах хувьсах зардал 910 мянган төгрөг байсныг 2-3 дахин нэмэгдүүллээ

2024-03-12
Улс төр

Өнгөрөгч өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 90 дуудлага бүртгэгджээ

2024-02-28
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search