Хүмүүс дэртэй унтах нь сайн болон муу үр дагавартай хэмээн хуваагддаг. Гэвч дэр нь хэвтэж байх үед бидний хүзүүг дэмнэж нуруу, мөр, хүзүүнд ирэх ачааллыг багасгадаг. Дэр нь хэрэгцээ шаардлагаас үүдэн жирэмсний дэр, хөлний дэр, хүзүүний дэр гэсэн төрлүүдтэй.
Энэ удаагийн нийтлэлээр хүзүүний дэрийг онцолж байна. Хүмүүс ихэнхдээ дэр дэрлэсэнээр бөгтөр болох, нүүрээр батга гарах, хүзүү үрчлээтэх зэрэг сөрөг нөлөөтэй хэмээн үзэж дэрлэхээс татгалздаг. Гэхдээ хүний хүзүүний ачааллыг бүрэн тэнцвэржүүлж бүх үен дээр ижил ачаалал ирж байхаар тохируулахын тулд хэвийн хотгор хэлбэр нь хадгалагдаж байх шаардлагатай. Энэ нь нум машины донсолгоог багасгадаг шиг бөгөөд дэр нь бидний мөр, нуруу, хүзүүнд машины нум шиг үүрэг гүйцэтгэдэг. Удаан хугацаанд дэр дэрлэхгүй байснаар дараах сөрөг нөлөөтэй: Үүнд
1. Хүзүүний хэлбэр өөрчлөгдөн байршлын эмгэг үүснэ.
⁃ Хотгор алдагдаж тэгшрэх
⁃ Эсрэг хотойлт үүсэх
2. Бүх жийргэвчинд ачаалал жигд бус ирнэ.
3. Үенд даралт ирснээр шохойжилт үүснэ
4. Цусан хангамж муудна. Улмаар
⁃ Толгой өвдөх
⁃ Толгой эргэх
⁃ Чих шуугих
⁃ Хараа муудах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ
5. Цүлхийлт үүснэ
⁃ Гар,мөр өвдөх бадайрах шинж тэмдэг илэрнэ
6. Ивэрхий үүснэ
⁃ Саа саажилттай болох зэрэг олон аюултай шинж тэмдэг эмгэгүүд үүсэж болно.
Иймд дээрх сөрөг үр дагаваруудаас сэргийлэн заавал өөрийн хүзүү нурууны өндөрт тохирсон зөв дэрийг хэрэглэх ёстой. Зөв дэр гэдэг нь хүний наснаас хамааран голдуу 8-13см өндөртэй, хэвтэж байх үед хүзүүг гол хэсгээс нь бага зэрэг өргөж тулж толгойг тэгш байрлахаар зориулагдсан байх нь тохиромжтой юм.
Хэрэв таньд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол мэргэшсэн эмчээс зөвлөгөө авч мөн өөрт тохиорох дэрний талаар ч лавлаад аваарай.
Эх сурвалж: Алтанмед эмнэлэг