“Авъяаслаг монголчууд” шоуны анхны дугаарын ялагч О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Америкчууд” шоунд амжилттай оролцож байна.
“AGT: Fantasy League” шатанд шалгараад байгаа юм. Тодруулбал шүүгчид эхний шалгаруулалтаас өөрт таалагдсан оролцогчоос сонгож, дараагийн шатанд бэлдэхэд нь дэмжиж, заавар зөвлөгөө өгч, үзүүлбэрийг удирдан чиглүүлдэг байна. Шүүгчид өөрсдийн бэлдсэн оролцогчдоор багаа бүрдүүлж, хоорондоо өрсөлддөг.
О.Энх-Эрдэнийг шүүгч, модель Хэйди Клум багтаа авсан ба түүнийг Гарт Бруксын “Friends in Low Places” дууг дуулахад нь дэмжиж шоуны үеэр мөнгөлөг ковбой малгай өмссөн юм. Түүнийг дуулахад шоуны хөтлөгч, зарим шүүгч “Ийм хоолойгоор дуулна гэж бодсонгүй шүү” хэмээн ихэд гайхсан ба үзэгчид түүнийг дэмжиж буй нь дараах бичлэгээс харагдах аж.
Түүнийг дуулж дууссаны дараа шүүгчид дараагийн үзүүлбэр дээрээ хойноо хөгжимгүй дуулахыг сонсмоор байгаагаа хэллээ.