нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Иранд террорист халдлага болов

  • By E. Erel
  • 2024-01-05

Ираны нэрт генерал Касем Сулеймани нас барсны дөрвөн жилийн ойн гашуудлын үеэр буюу 2024 оны нэгдүгээр сарын 3-нд түүний булшны ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 103 хүн нас барж, 211 хүн шархадсан талаар https://ria.ru/20240103/terakt-1919618413.html   эх сурвалжийг ашиглан Стратеги судалгааны хүрээлэнгийн мэдээллийн нүүр хуудаст мэдээлжээ. Ираны эрх баригчид уг дэлбэрэлтийг “террорист халдлага” хэмээн нэрлэж байгаа аж. Дэлбэрэлт хоёр үе шаттай явагдсан бөгөөд  эхний дэлбэрэлт орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд болж, цагдаа түргэн тусламж аврагчид болон энгийн хүмүүс тусламж үзүүлэхээр ослын газарт бөөгнөрөх үед буюу  15:20 цагийн үед дахин хоёр дахь дэлбэрэлт болсон нь илүү олон хүн хохироход хүргэжээ.

Ираны Засгийн газар нэгдүгээр сарын 4-ний өдрийг дэлбэрэлтийн үеэр амь үрэгдэгсдэд зориулан үндэсний гашуудлын өдөр болгон зарласан бөгөөд Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси “Буруутай хүмүүсийг олж хатуугаар шийтгэнэ” гэдгээ мэдэгдэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны Ерөнхийлөгч  Эбрахим Раиси болон Ираны оюун санааны удирдагч Аятолла Али Хаменеи нарт эмгэнэл илэрхийлсэн бол  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелл уг дэлбэрэлтийг эрс буруушааж буйгаа мэдэгджээ. Харин АНУ, Израиль  улс “дэлбэрэлтэд холбоогүй” гэдгээ мэдэгдэв.

Post Views: 420

About Author / E. Erel

Previous post
Мэдлэг ур чадварт үндэслэсэн томилгоонууд хийгддэг болжээ
Next post
Цээж хорсолт нь энгийн зовуурь биш

You Might Also Like

Дэлхий

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алджээ

2024-05-02
Дэлхий

Сальвадор улсын ерөнхийлөгч Наиб Букеле АНУ-аас албадан гаргагдсан бүх үндэстний хүмүүсийг өөрийн улсын шоронд хорихоо амалжээ

2025-02-04
Дэлхий

Уулчин бүсгүй Б.Батхишиг дахин 8000м-ээс дээш оргилыг амжилттай эзэлжээ

2024-09-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search