Цээж хорсох зовуурь танд байдаг уу? Хоол ихээр идсэний дараа эсвэл гурилан бүтээгдэхүүн идсэний дараа илүү хорсох зовуурь илэрч байна уу? Цээж хорсох нь ходоодонд орсон хоол зөв шингэж чадахгүйн улмаас буцаж гулгин гашуун шингэн улаан хоолой болон, амны залгиур хэсэгт мэдэгдэхийг хэлдэг. Энгийнээр хэлбэл ходоодонд дээд болон доод хэсэгт цагариган булчин байдаг. Энэ хоёр булчин агших, тэлэх чадвар хэвийн байвал таны ходоод эрүүл байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ходоодонд орсон хоолыг задлахын тулд ходоодонд их хэмжээний хүчил ялгардаг. Энэ хүчил ходоодонд ялгарсан үед дээд болон доод цагариган булчин нэг цаг гучин минут хамгийн сайнаараа агшин тухайн хоолыг задлах процесс явагддаг байна. Энэ үед дээд цагариган булчин сайн хаагдаагүй улмаас хүчил улаан хоолой болон залгуур хэсэгт гарч ирснээр цээж хорсолт бий болдог. Энэ буруу хооллосноос мөн амьдралын буруу хэв маягаас болоод цээж хорсолт үүсэх нь тохиолдол бий. Цээж хорсолтыг энгийн хүн бүхэнд ийм зовуурь байдаг гэж бодох нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Энэ өвчин нь эмчлэхгүй удаандаа явснаар улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Дэлхийн хэмжээнд Монгол улс улаан хоолойн хавдраар өвчлөгсдийн тоогоороо гурав дугаарт ордог нь энэ өвчний эхлэлийг энгийн зовуурь гэж үздэгтэй бас холбоотой.
Цээж хорсоход нөлөөлдөг гол шалтгаанууд:
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Цээж хорсох, хоолны шингэц муудах, ходоодны шархлаа үүсэх зэргээс ходоод өвдвөл өвчнийг намдаах, дахин өвдөхөөс зайлсхийж дараах аргыг хэрэглэж болно.
-Хэт их бүү ид. Бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл ид. Зөөлөн хоол ид.
-Ямар хоол унднаас болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, өөхтэй, аргуу хоол багтдаг.
-Цээж хорсох нь шөнө, хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт.
-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө 30 минут, хоол идснээс хойш 1-2 дараа шингэн зүйл уух.
-Тамхи бүү тат. Тамхи татахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлнэ.
-Ходоодны хүчлэгийг бууруулах эм уу. Ходоодны хүчиллэгийг бууруулах хамгийн найдвартай сайн эмийг эмчийг заавраар авч хэрэглээрэй.
-Хэрэв их өвдөж байгаа бол Алоэ-ийн шүүс уух хэрэгтэй.
Цээж хорсох өвчний үед:
Цагаан лууванг түүхийгээр хэрэглэ – Цагаан лууванд “diastase” ихээр агуулагддаг боловч буцалгах, шарах зэргээр болговол үгүй болдог. Иймд түүхийгээр хэрэглэвэл сайн. Max, өөх тостой хоолыг шингээхэд тустай. Цагаан лууванг хальсалж, үрж нухаш хийнэ. Хэрэв идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл лимонын шүүсээр бага зэрэг амталж болно.
Шарсан далайн байцаа – Далайн байцааг цээж хорсох өвчний үед хэрэглэдэг. Ингэхдээ дангаар нь зажилж, шарж идэж болно. Өдөрт таван гр-ыг идэхэд хангалттай. Халуун ногоо, шөл зэрэгт хольж идэх нь эмчилгээг үр дүнгүй болгоно.
Жууцайны шүүс – Нэг багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг нь уувал үр дүнтэй. Ойролцоогоор нэг cap хэрэглэхэд ходоодны үйл ажиллагаа сайжирдаг. Жууцайны шүүсийг бага зэрэг сармисны хандтай хамт хэрэглэж болно.
Долоогоны жүүс – Долоогоно нь ходоодонд ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад маш сайн. Ходоодны хүчил багадах, цээж хорсоход хэрэглэнэ. Есдүгээр сарын үед түүж хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд нэлээн удаан чанаад өдөрт гурван удаа ууна. Архи, спирттэй хольж уувал элэг түлэгдэх аюултай.
Зуун настны навчны нухаш – Зуун настын навчийг сайтар угааж үзүүрийг нь өөлнө. Үрүүлээр үрээд, марьланд боож халбагаар өдөрт гурван удаа хоолны өмнө ууна. Зуун наст нь суулгах, дотор эрхтэнд цус хуруулах үйлчилгээ үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүд болон сарын мөчлөгийн үед уураас зайлсхийх хэрэгтэй.
Сүү уух нь ходоодонд сайн биш
Ихэнх хүмүүс сүү уух нь сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эхэндээ өвчинг нь намдаах боловч аажимдаа ходоодны хүчлийг нэмэгдүүлж шархлаа нь газар авч эхэлдэг. Иймд ходоодны шархлаатай хүн сүүг хориглох хэрэгтэй. Сүүний адил содыг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг боловч энэ нь мөн л ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлдэг. Аспирин, төмрийн давс нь адил үр дүн үзүүлэх тул энэ бүхнээс аль болох татгалзаарай.
Амарч тайван бай
Цээж гашуу оргих, дотор муухайрах зэргийг эрт оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс хүчтэй цус алдалт, хэвлийн хөндийн гялтан хальсны үрэвсэлд хүргэдэг. Ер нь хоол ундандаа хянуур, болгоомжтой ханддаг хүний ходоодны шархлаа хурдан эдгэрдэг. Уурлах болон сэтгэлийн дарамт нь хүний ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлдэг. Амарч тайван байх нь бие эрүүл байхын нэгэн үндэс. Ходоодны шархлааг сэдрээхгүйн тулд байнгын арчилгаа чухал. Ямартай ч хэт их идэхгүй, архи, кофеноос татгалзах нь танд л тустай.