нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

НҮБ-ын Кипр дэх энхийг сахиулах хүчний командлагчаар монгол хүн томилогдов

  • By E. Erel
  • 2024-01-04

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол хүнийг оролцуулах боломжийн талаар 1993-1994 оны үед анх судалж байжээ. Энэхүү судалгаа Стратеги судалгааны хүрээлэн сэтгүүл дээр анх хэвлэгдэж байсан цагаас 30 жилийн дараа монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах хүчний маш нэр нөлөө бүхий хэсэг нь болж чаджээ.

Саяхан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш НҮБ-ын Кипр дахь энхийг сахиулах хүчний командлагчаар генерал Б.Эрдэнэбатыг томилсон юм. Өөрөөр хэлбэл, нэг улсыг хариуцсан бүхэл бүтэн командлалыг монгол хүн удирдахаар томилогджээ. 2002 оноос монголчууд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд өдгөө алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг хориод орны нэг болсон.

Анх хоёр цэргийн ажиглагчийг Бүгд Найрамдах Конго улс руу илгээснээс хойш Судан, Афганистан, Сьера Леон, Йемен гээд дэлхийн халуун бүсүүд рүү монголчууд очиж энхийг сахиулах болсон юм. Тэр дундаа хамгийн авхаалжтай, ур чадвартай нь гэгдэж ирсэн.

Монгол Улсын 193 дахь генерал Б.Эрдэнэбатын хувьд 2004 онд Иракийн хоёрдугаар ээлжинд анх явж байсан бөгөөд найман удаа энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байсан нэгэн аж. Өмнөд Суданд 2008-2009 онд 850 цэрэг удирдаж, 2013-2014 онд батальоны захирагчаар ажиллаж байсан байна. Тэр үеэс олон улсын цэргүүдийг удирдаж ажиллах дээр улам бүр туршлага хуримтлуулсан аж.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний Команд штабын коллеж, Дайны коллежид суралцаж байсан нь түүнд  удирдлагын түвшинд шийдвэр гаргах, стратегийн түвшинд асуудлыг хардаг болгосон биз ээ. Монголын зэвсэгт хүчинд гуч гаруй жилийн турш алба хааж ирсэн тэрбээр 2021 онд генерал цол хүртсэн бөгөөд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байхдаа цэргийн дээд цолоор шагнуулсан анхны алба хаагч болж байсан гэдэг.

Post Views: 320

About Author / E. Erel

Previous post
 Баруун гарын дүрмээ баримтлая
Next post
Нийслэлийн зарим дүүргүүдэд халиа үүсэх эрсдэл өндөр байна

You Might Also Like

Улс төр

“Москвагийн цом” тэмцээнээс манай тамирчид долоон медаль хүртлээ

2024-12-23
Улс төр

Дунд сургууль руу бүлэглэн халдсан тухай хэлэлцлээ

2024-12-18
Улс төр

15 га хулсны ой шатжээ

2024-04-04
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search