Японы уулархаг хойд нутгийн Акита, Иватэ мужид энэ долоо хоногт хоёр хүн баавгайд бариулж, эмнэлэгт хүргэгдсэн байна. 2023 оны байдлаар долоон сарын хугацаанд нийт 180-аад хүн баавгайд бариулсан тохиолдолдлыг Японы Байгаль орчны яамнаас мэдээлж, баавгайн халдлага түүхэн дээд хэмжээнд хүрлээ хэмээн анхааруулжээ. Баавгайн гол идэш болох хуш модны самрын гарц энэ жил муу байгаагаас баавгай болон бусад зэрлэг ан амьтан хүн амын суурьшлын бүс рүү нэвтрэх нь нэмэгдсэн аж.