нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

“Эрдэнэт” ТӨҮГ-ын шинэ даргаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Элчин сайд асан Т.Бадралыг томилно

  • By Nomio Nomin
  • 2025-05-08

Т.Бадрал нь уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай хүн. Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэст ажиллаж байсан туршлагатай бөгөөд 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү,  эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй. Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар, 2021-2024 онд БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан мөн Хошууч генерал цолтой.

Т.Бадралыг  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз гэгддэг бөгөөд түүнийг Ерөнхийлөгчийн нөлөөтэйгээр албан тушаалуудад томилогддог гэж хүмүүс харддаг. Учир нь тэрбээр  Ерөнхийлөгчийг Шадар сайд байх үед буюу 2015 онд ОБЕГ-ын дэд даргаас даргын албан тушаалд томилогдсон байдаг. Таван жилийн өмнө түүнийг Онцгой байдлын даргаар ажиллаж байхад нь  БНХАУ-д суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан юм. Онцгой байдлыг удирдаж байсан хошууч генерал цолтой түүнийг Элчингээр томилоод явуулсан нь АТГ-д шалгагдаж буй хэргээс нь мултлах зорилготой байсан талаар зарим хэвлэлүүд бичдэг. Түүнийг АТГ-аас авлигын хэргээр шалгаж байсан боловч хоёр жилийн дараа прокуророос буцаасан гэдэг. Түүнийг ОБЕГ-ын тендерүүдийг будлиантуулж хуучин автомашин нийлүүлсэн, гал унтраах аврах хэрэгсэл, галын хөөс зэрэг 400 орчим сая төгрөгийн иж бүрдлийг тендер зарлалгүй авсан, төсвийн хагас тэрбум төгрөгөөр хамтран ажиллагчийнхаа хүргэнд өгч гараж бариулсан, шаардлага хангахааргүй засварын ажилд 160 сая төгрөг зарцуулсан зэрэг нь шалгалтаар тогтоогдож, мөрдөн байцаалтаар батлагдаж байсан түүхтэй. Оросоос авчирч ОБЕГ-т нийлүүлсэн гэгдэх 50 мянга орчим ам.долларын машины асуудал ч мөн сөхөгдөж байгаад намжсан. Энэ асуудлаар тухайн үедээ олон сонин хэвлэл дээр бичигдэж байсан ийм хүн юм байна.

Post Views: 288

About Author / Nomio Nomin

Previous post
“Хар сарнай” хамтлаг эмгэнэл илэрхийлж энэ сарын 24-нд тоглогдох байсан тоглолтоо цуцаллаа
Next post
Төрийн өмчит томоохон компаниудын томилгоо хийгдэх гэж байна

You Might Also Like

Улс төр

УИХ-ын байнгын хороод хуралдана

2024-08-22
Улс төрЦаг үе, үйл явдал

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын удирдагч нар удахгүй уулзана

2025-10-27
Улс төр

Их томилгоо айсуй

2024-08-23
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search