нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

БНСУ-ын байгаль орчны сайн дурын ажилтны хөтөлбөрийн дараах хээрийн дадлага Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

  • By E. Erel
  • 2026-06-20

БНСУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв (Korea International Development Cooperation Center – KIDC) болон Байгаль орчны боловсролын төв (Korea Environmental Education Center – KEEC) нь Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Korea International Cooperation Agency – KOICA)-ын Төрийн бус байгууллагуудын сайн дурын ажилтны хөтөлбөрийг 2024-2026 онд хэд хэдэн оронд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн  дараах хээрийн дадлага сургалтыг 2026 оны 5-р сарын 27-оос 31-ний хооронд Улаанбаатар хот болон Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуут байгалийн нөөц газрын “Гүн Галуут байгаль хамгаалах төв”-д зохион байгууллаа. 

Энэхүү хээрийн дадлага нь хөтөлбөрийн хүрээнд өөр өөр орнуудад 12 сарын хугацаатай илгээгдэж ажилласан 6 Солонгос сайн дурын ажилчдад байгаль орчин, хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх танин мэдэхүйн сургалт үйл ажиллагаануудыг хүргэх, оролцуулж мэргэжилтэн, сургагч багш болоход түлхэц болох харилцан туршлага солилцуулж, байгаль орчны сургалт, үйл ажиллагаануудад хамруулан, хүүхдүүдэд мэдлэг түгээх үйл ажиллагаануудыг зохион байгуулах зорилготой юм.

Энэхүү хээрийн сургалт, үйл ажиллагааг Сараана Байгаль Хамгаалах Сан (SNCF)-тай хамтран Гүн Галуут Байгаль Хамгаалах Төв (ГГБХТ) дээр хэрэгжүүлж, Гүн Галуут танин мэдэхүйн эко-аялалд сайн дурын ажилчдыг хамруулан, орон нутагт хийгдэж буй байгаль орчин, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинжлэх ухааны судалгаа, үр дүнтэй танилцаж туршлага хуримтлуулсан байна.

Энэхүү туршлага нь сайн дурын ажилчдыг байгаль орчны мэргэжилтэн, сургагч багш болоход түлхэц болох хээрийн сургалт юм.

Сургалтаар Гүн Галуутын ус намгархаг газрын усны шувуудыг ажиглах, Цэн тогорууны үрждэг газарт очих, идлэг шонхор зэрэг тал хээрийн махчин шувуудын үржлийг дэмжих зорилгоор байрлуулсан хиймэл үүртэй танилцах, бэлчээрийн ургамлын мониторингийн талбайтай танилцах зэрэг олон төрлийн шинжлэх ухааны мониторингийн судалгаа, хамгааллын үр дүнтэй танилцаж, суралцах үйл ажиллагааг багтаасан сургалт юм.

Мөн сайн дурын ажилчид болон ГГБХТ-ийн судлаачид Баяндэлгэр сумын ЕБС-ийн хүүхдүүдэд байгаль хамгааллын сургалтыг хүргэж, Гүн Галуутын шувууд олноор идээшилж, үрждэг газар болох Аяга нуур, Их гүн нуур орчмын хогийг цэвэрлэжээ.

Харин Улаанбаатар хотод Монголын Ирээдүйн Төвийн гэр хорооллын бүс дэх Хүүхэд, Хөгжлийн Төвд хүүхдүүдэд гар урлалаар дамжуулан хүрээлэн буй орчны мэдлэг олгох үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн байна.

Сайн дурын ажилтнуудын хөтөлбөрийн дараах үйл ажиллагаанууд Монгол улсад цөөн хонгийн хамран зохион байгуулагдсан хэдий ч хөтөлбөр ирэх жилүүдэд өөр өөр орнуудад хэрэгжин олон залуусыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүрээлэн буй орчны удирдагч, мэргэжилтэнгүүд болоход дэмжлэг болж олон улс хоорондын тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

БНСУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв нь 2025-2027 онуудын KOICA-ТББ-ын сайн дурын ажлтны хөтөлбөрийг Бангладеш, Бутан, Узбекистан зэрэг орнуудын байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудад Солонгос сайн дурын ажилтнуудаа илгээгээд байгаа ажээ.

Post Views: 69

About Author / E. Erel

Previous post
Ширхэг талхны үнэ

You Might Also Like

Байгаль, экологи

ОХУ-аас ирүүлсэн Хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авчээ

2024-05-20
Байгаль, экологи

Энэ оны эхний хагас жилийн байдлаар (2024.06.23) нийт 269,894 жуулчин ирээд байна

2024-06-25
Байгаль, экологи

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН КОНГРЕСС ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-10-12
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search