Z MAN ингэж өгүүлэв
Сангажавын Баярцогт бол сэдвийн солонгорлыг өвч бүрдүүлдэг улстөрч. Энэ түүний хэрхэн өргөн хүрээнд оршдогийн илэрхийлэл. Улс төр, эдийн засаг, ирээдүй, төлөвлөлт, хол ойрын тактик, соёл, ухамсрын эталон гээд тоочвол маш олон өнгө түүний солонгоролынх. Үнэнийг худал хэмээх цагт худал мөн үнэн хэмээх классик шүлгийн мөр байдаг. Хүний үнэнг хүн мэдэж байх хэрэгтэй. Удирдагчийн үнэнг иргэн бүр их мэддэг байх ёстой. С.Баярцогт хэлээд байгаа. Үл өшрөх сэтгэл зүй надад байна аа гэж. Өршөөх бол угаас дээд явдал, өршөөгч байж, үйлийг тэргүүлж бүтээнэ. Өршөөх үзэл гэдэг магад үнэнг гэтэлсэн, нисванисын хорлол нийтийн сайнд авчрахгүйг ухамсарласанд л суурилдаг. Тийм болохоор С.Баярцогт өөрийг нь ялласан, ерөөс өөрийг нь тэвчихгүй байгаа хэнийг ч өршөөх, уучлах сэтгэл зүйгээр намаа удирдана, өсгүүлнэ гэж бодож яваа нь гарцаагүй үнэн. С.Баярцогт өөрийг нь хорьсныг жижгэрсэн, хорслын л төдий явдал гэдгийг түвэггүй ойлгосон тул өөрөө тийм дорд, хүнийг хохироох, хясах , өш санах зүйл огт хийхгүй гэж шууд байгаа. Тиймээс С.Баярцогтоос өс хонзонгийн хувиар айж болохгүйг тэр баталсан. Биеэр мэдэрсний хувьд бусдыг тэгж түлхэхгүй гэж хэлээд байгаа нь харагдана.
С.Баярцогт бол үнэхээр тэвчээртэй. Тэр сөрөхөөс өмнө мэтгэж эерүүлдэг. Зөвшил, ойлголцлын зөрүүг хэзээд эвлэг зохицуулдаг. Талуудад гомдолгүй үлдээж чаддаг. Монгол Улс 2008-2012 онд улс төрийн хамгийн өндөр тогтвортой үеийг туулсан. Нэг сайдын, нэг гишүүний хамраас “нус унагалгүй” бүтэн, эвтэй явж чадсаны хүчинд улсын эдийн засаг 17 хувьд хүрч байсан юм. Тэр үед С.Баярцогт Хамтарсан Засгийн Сангийн сайд байсан. Их хурал дээр шуургалаад л дайрна. С.Баярцогт ер уурлаж байгаагүй , харин зөв мэтгэдэг, сөрж ойлгуулж чаддаг байсан. Ер нь бол тэр мэрэх тусам сэргэдэг, сэрдэг, хүч ордог хүн. Дорвитой улс төрчийн шинж чанар энэ мөн байх. Хэлэлцээг түүн шиг хийдэг хүн байхгүй. АН-ынхан аргаа олохгүй гудамд байх олон үед түүний хэлэлцээр Хамтарсан Засагт хүргэж, олон нь ч ажилтай болж байсан даа. Наад утгаараа намдаа, цаад утгаараа намууд нэгдэж, улс урагшилсан он жилүүд түүнд хамааралтай.
Монголын улс төрд өнөө хэр нь түүн шиг туршлага цуглуулсан нь одоо үгүй байх. Тэр бол улс төрд хамгийн эрт орж, одоо шалгарч үлдсэн нь түүнтэй Н.Алтанхуяг л байх шиг байна. Бусад нь АН, МАН ялгаагүй түүнээс хойшхи үеийнхэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гишүүн болоогүй байхад С.Баярцогт Д.Лүндээнжанцан, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж тэргүүтэнтэй хэзээний Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн явсан. Ингээд үзвэл С.Баярцогт манай улс төрийн хамгийн идэр ахмад, нэн бэлтгэгдсэн, туршлага нөр хүн. С.Баярцогт бол энэ талаараа одоо нэгэнт хатаагдсан. Үнэндээ өнөөдрийн улс төрд яваа, УИХ-д байгсдын туршлага, мэдлэг, хууль тогтоохын түвшинд түүн шиг мэдлэг боловсрол, туршлага овоолсон хүн олонгүй нь, ер нэн цөөхөн нь үнэн юм.

С.Баярцогт бол одоо Монголыг юу хүлээж байгааг төгс мэдэж байгаа. Дэлхийн улс төр, ирэх шалгарлуудын өмнө түүн шиг бэлтгэгдсэн улстөрч тийм олонгүй. Тэр одоо бол бодлогын, технологийн, хандлагын өөрчлөлт хийж улс дэлхийн энтэй болно гэдгийг хэлээд байна. Үүндээ Монголын сэхээлэг бүхнээ уриалж байгаа. Үүнийг нь харин Монголд ярьж байгаа улстөрч, удирдагчид байна уу гээд асуугаад үзэх хэрэгтэй. Ихэнх нь тойрог услах, дахин сонгогдох л зүйл ярьж яваа. Үүнээс жинхэнэ улс төрчийн, хэтийг харах, ямар түвшинд “барилдахын” үлэмж том ялгаа харагдана.
Монголд, Монголын улс төрд эвлэрэл, эвлэх гэдэг зүйл хамгийн ноцтой, хамжааргалагдаж өгдөггүй өнцөг болсон. Одоо энэ нь маш хохиролтой байна. Ардын нам таг голоороо хуваагдчихсан. Монголд хулгайтай бус, хуулиараа, үзэл санаагаараа эвлэрч урагшлах зайлшгүй цаг үе нэгэнт тулаад, үүд хаалганыхаа шалгуурыг үргэлж тавьж байна. Монгол нягтарч байж урагшилна. Гэдийцгээгээд байвал тарж бутраад л, сарниад л байна. Үнэн энэ. Ийм нөхцөлд улс төрд зөвөөр дүрэмчилж, эвээр зохирох ухаан ямар ч эргэлзээ үгүйлэгдэж байна. Үүнд хөтөчлөх, үлгэртэй байж чадах бол С.Баярцогт мөн.
Ардчилсан намын өнөөгийн улс төрийг, Монголын улс төрийг үзвэл хүчээр шийдвэл нурахдаа амархан, хүчээр барьвал цуцахдаа амархан гэгчийн үлгэр харагдаад байна. Цаг үеийн нэгэн эргэлт дээр харьцангуй тогтонгишиж ядаж байгаа АН-ыг эрх баригч болгох, ялуулах хүсэл С.Баярцогтын цээжний мухарт, ялагдлын шархтай нь хамт байгаад байна. Э.Бат-Үүлийн хэлээд байгаа үнэн. Их шарх сорви С.Баярцогтын цээжинд бий гэдэг нь. Ардчилсан нам одоо л сэхэхгүй бол болохгүй гэсэн яг энэ торгон үед сэтгэл зүрхээ өргөж , ялагдлуудын, хэлмэгдлийн шархыг хамт залгисан С.Баярцогт шиг өс үл санах, урагш тэмүүлэх, манлайллын тогтуун хүч АН-д үнэндээ хэрэгтэй.
Ардчилсан намын ялагдлууд бол удирдлагын алдаа байж ирсэн. Өөрсдөө удирдаагүй мэт он цагууд өнгөрч ирлээ. Одоо Ардчилсан нам тэсэн үлдэх, цолгорох, нэг намын арван жилийн засаглалыг, төр улсад нүүрлэсэн хулгай луйврыг огтчин хаях шив шинэ гарцаагүй шалгаралд давах, шинэ түүх бичих, эх орноо тулан сэргээх их хариуцлагын өмнө зогсож байгаа улс төрийн хүчин. Энэ шалгаралд С.Баярцогтын зориг тэвчээр, ухаан, оюун санаа ялалт руу чиглүүлнэ. С.Баярцогтод хамаарах энэ үнэнг Ардчилалд хайртай хэн бүхэн бодох хэрэгтэй юм даа.
Z MAN

