COP ТҮҮХ-2:
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын хоёр дахь бага хурал (COP2) 1998 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны хооронд Африкийн Сенегал улсын Дакар хотноо болсон түүхтэй. COP2-ийн гол санаачилга юу байв, дэлхийн хэдэн орон оролцож, яг ямар үр дүн гаргасан талаарх товч мэдээллийг хүргэе.
COP2 бага хуралд Африк тивийн орнууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Мөн НҮБ-ын Конвенцод нэгдсэн гишүүн орнууд нийт 170 гаруй улс идэвхтэй оролцож, цөлжилт, газрын доройтол, байгаль орчны хамгааллын асуудлаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Энэхүү анхан үеийн буюу хоёр дахь хуралд мөнгөн дүнгээс илүү Африк тивд чиглэсэн санхүүжилтийн тэргүүлэх байдлыг тодорхойлсон нь хамгийн том үр дүн гэж болсон хэмээгддэг. Хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэгийг Африк руу чиглүүлэх шаардлагыг улс төрийн түвшинд баталгаажуулж чадсан нь чухал үр дүн байлаа.
Энэ үеэр Африк тивийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын нэн тэргүүний бүс гэж албан ёсоор онцолсон байдаг. Түүнчлэн Орон нутгийн иргэд, уламжлалт мэдлэгийн үүргийн чухлыг тодотгосон. Мөн дээрээс асуудлыг шийдэх бус харин “Доороос дээш” буюу (bottom-up) хэрэгжилтийн зарчмыг бэхжүүлсэн. гэгддэг юм. Дакарт болсон Коп17-гийн түүхийг товчлон хүргэвэл ийм байна.


