нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

ХӨНДӨХ СЭДЭВ: Улаанбаатар хотын 30-аас доошгүй хувь нь ногоон байгууламж байх ёстой

  • By Болортуяа Р
  • 2024-05-27

Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувь нь ногоон байгууламж байх ёстой. Гэтэл зохион байгуулалтгүй, замбараагүй газар олголтын үр дүнд хотын ногоон байгууламж байх ёстой стандарт хэмжээнээс 6-8 дахин бага байна.

Ногоон байгууламж бол эрүүл мэнд тэтгэгч юм.

Олон улсын стандартын дагуу нэг сая хүн амтай хот суурин газар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дунджаар 24м2 байдаг. Харин Монгол улсын хувьд “Хот байгуулалтын тухай хууль” – д  нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх ёстой хэмээн хуульчилсан байдаг ч энэ үзүүлэлт 4-6м2 байдаг гэсэн тооцоолол бий. Энэ гурван жилийн өмнөх үзүүлэлт. Жилээс жилд нөхцөл байдал улам дордож байна.

Хот суурин газрын ногоон байгууламжийг бий болгох нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, нийгмийн харилцаанд орох, эрүүл мэнд, амьдралын чанарт хөрөнгө оруулалт хийж буй хэлбэр юм.

Ногоон байгууламжийн үр нөлөөг тоочоод баршгүй юм. Жишээ дурьдвал:

-1га талбай дахь мод, сөөг нь 18сая м3 агаарыг цэвэршүүлнэ. Агаарын бохирдлын 30-35%-г өөртөө шингээнэ.

-Навчит мод нь машин техникийн болон бусад дуу чимээний 26%-г замхруулж, тоос шороог 21-76% хүртэл өөртөө барьж хэт халалт ба хөрөлтийг 2-3 хэмээр бууруулдаг.

-Тод өнгийн ургамал нь орчны чийгийн 75%-ийг хөрсөнд шингээж, агаарын чийглэгийг 4-7% ихэсгэж, нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг.

Улаанбаатар хот шиг тоос шороо ихтэй, агаарын бохирдол өндөртэй улсад ногоон байгууламж шиг хэрэгтэй зүйл үгүй байна. Тоос тоосонцор, агаар, орчны бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө асар их юм. Тоос, тоосонцор нь хүн амын дундах амьсгалын замын өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж, хүн амын дундах зүрх, уушигны өвчний нас баралтад 30 хувь нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ.

Стандартгүй, төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй байдлын үр нөлөөнөөс үүдэн нийслэл хотын ногоон байгууламж байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байна.

Post Views: 427

About Author / Болортуяа Р

Previous post
Орбитын зам засварын ажил дуусаж хөдөлгөөнийг нээжээ
Next post
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь томуу, томуу төст өвчин болон хүндрэлээс сэргийлнэ

You Might Also Like

Байгаль, экологи

Дунд гол дагуу 194 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлээд байна

2024-08-23
Байгаль, экологи

Ундын голоор хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

2024-09-30
Байгаль, экологи

Говийн Их ДЦГ-аа хамгаалах хүсэлтэй залуучуудын уран бүтээлийн дээжээс Д.Амарбаясгаланд дурсгалаа

2024-12-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search