нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

  • By E. Erel
  • 2026-02-12

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2026.02.11-нд Оросын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Геннадий Яковлевич Красниковтой уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч, хөгжихөд Оросын Шинжлэх Ухааны Академи чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын шинжлэх ухаан,технологийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэдэл бол 1981 онд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан сансрын нислэг болохыг дурдаж, энэхүү түүхэн үйл явдал нь олон жилийн судалгаа, шинжлэх ухаан, техник технологийн хамтын хөдөлмөр бөгөөд өнөөдөр ч бидний хамтын бахархал хэвээр байгаа гэдгийг онцлов.

Уулзалтаар хоёр улсын академи хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэ хүрээнд Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын байгаль экологийг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн асуудлаар шинжлэх ухааны бодитой судалгаанд суурилсан, чухал ач холбогдолтой дүгнэлтийг хоёр орны академийн судлаачид гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд хөрш орнуудын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг онцлоод орчин үеийн технологийндэвшлийг уламжлалт найрсаг харилцаатай хослуулах нь цаашдын хөгжлийг хурдасгана гэдэгтэй талууд санал нэгдэж байв. Ташрамд дурдахад, 2019 онд Оросын ШУА-ийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев Монгол Улсад айлчилж, “ШУА-ийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчилсэн бол 2025 онд хамтын ажиллагааны гэрээг дахин шинэчлэн байгуулсан байна.

Оросын Шинжлэх Ухааны Академи нь 1724 онд эзэн хаан I Петрийн зарлигаар байгуулагдсан бөгөөд Оросын шинжлэх ухааны хамгийн том, ууган байгууллага юм хэмээн Улсын ИхХурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Post Views: 27

About Author / E. Erel

Previous post
Улс төрийн 6 намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар УДШ-д мэдээлэл хүргүүлнэ
Next post
Дакарт болсон Коп17-гийн түүх

You Might Also Like

Улс төр

“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурахаар болжээ

2024-05-08
Улс төр

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг Монгол улсад албадан авчирлаа

2024-12-05
Улс төр

Хиймэл нууранд 16 настай хүүхэд осолджээ

2024-06-10
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search