нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-ын ажлын айлчлал хийж байна

  • By E. Erel
  • 2026-01-27

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын бүрэлдэхүүнд БОУАӨ-ийн сайдын зөвлөх Ч.Мөнхжаргал, БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Н.Оюунсанаа нарын албаны хүмүүс багтсан байна.

Энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготой юм.

Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, нөхөн сэргээлт, ойн аж ахуй, цэвэр технологийн чиглэлээр хамтарсан төслүүдийг хэлэлцэх хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны сайд болон Усны нөөцийн сайдтай хоёр талт уулзалт хийсэн.

Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Бээжинд Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайдуудад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.

Түүнчлэн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Базелийн конвенцийн Ази, Номхон далайн бүсийн төв (Basel Convention Regional Center-China) болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд БНХАУ-ын байгаль орчны чиглэлээр ажилладаг төр хувийн хэвшлийн компаниудын төлөөллүүдтэй уулзалт хийхээр товлоод байна.

Post Views: 25

About Author / E. Erel

Previous post
Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу
Next post
СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?

You Might Also Like

Иргэний боловсролЦаг үе, үйл явдал

Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллийг давхар нягтлан шалгах үүргээ чанд биелүүлэхийг редакцуудад санууллаа

2025-10-14
Цаг үе, үйл явдал

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд газар хөдөллөө

2024-06-18
Улс төр

Жагсаалтын 1 болох Г.Лувсанжамц гишүүний ноён нуруу хаана хугарав

2025-12-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search