нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Г.Занданшатараа Риог аргадах шаардлагагүй

  • By E. Erel
  • 2026-01-09

Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто компанид шаардлага хүргүүлнэ гэсэн мэдээллийн дор иргэд олон зуугаараа сэтгэгдлээ үлдээжээ. Оюу толгойн асуудлаар хянан шалгах хороо байгуулагдаж, иргэдэд мэдээлэл өгч мөн Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол явуулахаас өмнө хүмүүс тэр бүр мэдээлэл хомс байлаа. Одоо хүмүүс нэгэнт юу болж байгааг мэддэг болсон. УИХ-ын тогтоол нь гарсан үүнийг хэрэгжүүл, монголчуудад үр шим нь иртэл гэрээг сайжруул гэдэг даалгаврыг Засгийн газар биелүүлэх ёстой гэж харж байгаа. Гэтэл ийм хүлээлт дээр шаардлага хүргүүлнэ гээд байгаа нь гуйгаад байгаа юм уу, аргадаад байгаа юм уу гэдгийг олон нийт ойлгохгүй байна. Маш тодорхой ойлголттой болсон хүмүүсийн хувьд ийм ийм асуудлыг шийд, үгүй бол лицензийг цуцална. Зээлийн хүүг 50 хувь бууруул, үгүй бол тэгнэ гэсэн маш тодорхой саналуудыг хүргүүлээд түүнийгээ монголчууддаа зарлана гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл аргадаад байгаа юм уу, гуйгаад байгаа юм уу шаардлага хүргүүлнэ гээд бөөрөнхийлсөн мэдээлэл Засгийн хуралдаанаас гаргасан байна гээд хүмүүс асар ууртай байна.

Засгийн газрын ойрын үед яаралтай шийдэх асуудал бол Оюутолгойн асуудлыг монголчуудад ашигтай байхаар шийдэх. Хэрэв үүнийг хийж чадахгүй бол унасаар байгаа Засгийн рейтинг улам унах болно. Бас удаад байвал өдөр бүрийн 10 тэрбумын зээлийн хүүгийн өрийг бодсоор босч ирж байгаа монголчууд тэсэхээ больж эхэлнэ. Ажлын хэсгээ өөрчилж шинэчлэхээр болсон гэдэг нь харин аятай шийдвэр харагдана лээ. Угаасаа улстөрчид, сэвэлзсэн сайд нараас илүү асуудлаа мэддэг мэргэжлийн хүмүүсийг ажлын хэсэгтээ багтаах ёстой. Олон жил энэ асуудлын наад цаадыг гадарлах байтугай доторлодог болсон олон мэргэжилтнүүд Монголд бий. Гэтэл хэл усан дээрээ ч бүдрэх хүмүүсээр дүүргэсэн ажлын хэсэг тэнд ажиллаад байвал амжилт олоход хэцүү биз. Мэргэшсэн багтай энэ хэлэлцээрт орох нь Ерөнхий сайд Г.Занданшатарт өөрт нь маш том дэмжлэг. Үүнийгээ ч харж, ажлын хэсэгт өөрчлөлт оруулна гэсэн биз ээ. Угаасаа Ерөнхий сайдын албанд очоод удалгүй яаралтай хэлэлцээрийн ард суухгүй бол хугацаат долоон жил нь өнгөрчих гээд сандаргасан, Хянан шалгах хороо ч шахсан, өөрөө ч түргэн зохион байгуулалт авч хэлэлцээрээ эхэлж, тулчихсан долоон жилд баригдахгүй хэлэлцээрээ нээлттэй болгосон. Дээрээс нь өөрөө энэ асуудлыг маш сайн мэдэх хүн. УИХ-аас ч тогтоол гарч, ташуурыг нь өгчихлөө. Одоо Риог аргадаж шаардлага хүргүүлэх биш баялгийн эзэн орны гүйцэтгэх Засаглал шиг бид ажиллах ёстой байна.

Post Views: 144

About Author / E. Erel

Previous post
Ерөнхий сайд Г.Занданшатарыг “допингжуулах” хэрэгтэй байгаа юм
Next post
ДААЦААС ДАВСАН ХЭРЭГЛЭЭ…

You Might Also Like

Улс төр

Кубын ард түмэнд нэг сая доллартай тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

2024-07-03
Улс төр

Д. Амарбаясгалан энэ талаар Баабартай хамж л даа!

2024-09-30
Улс төр

Сөүл хотын ИТХ-ын дэд даргыг төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзжээ

2024-08-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search