нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

Дэлхийн хамгийн эртний ой Хэнтийн Батширээтэд байдгийг мэдэх үү?

  • By E. Erel
  • 2026-01-08

Дэлхийд данслагдаж, үнэлэмж, үнэ цэнээ тогтоосон хамгийн эртний ой Монголд, тэр дундаа Хэнтий аймгийн Батширээт суманд байдгийг мэдэх үү. Тодорхой хэлбэл, Хан Хэнтийн уулс нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн гурван аймгийн есөн сумын нутгийг эзлэн оршдог. Хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил Асралтхайрхан бөгөөд далайн түвшнээс дээш 2800 метр өндөрт өргөгджээ. Нийт талбайн 82 хувьд нь улирлын болон олон жилийн цэвдэгт ул хөрс тархсан байна.

🌳Судлаачдын үзсэнээр, хүн төрөлхтөн дэлхий дээр ямар нэг байдлаар ул мөрөө үлдээгээгүй 1,4 тэрбум га газрын ой анх яаж ургасан тэр чигтээ байгаа гэж тогтоосон. Ийм ойг эрдэмтэд АНХДАГЧ ҮЕИЙН ОЙ гэж нэрлэдэг. НҮБ-ын тодорхойлсноор, дэлхийн ойн бүрхүүлийн гуравны нэгээс илүү буюу 36 хувийг анхдагч үеийн ой буюу голдуу халуун бүсийн ширэнгэн ой эзэлдэг. Гэхдээ сүүлийн арав гаруй жилд анхдагч ой 40 сая га-гаар буурсан мэдээтэй. Тэрчлэн барууны орнуудад ийм “ЗЭРЛЭГ” ой бараг байхгүй гэхэд болно.

🌳Хан Хэнтийн дархан цаазат газрын хувьд анхдагч ойн хэв шинжээ жил ирэх тутамд алдан доройтож, өөрчлөгдөн хувирсаар байгаа. Гэхдээ энэ ой онгон төрхөө харьцангуй сайн хадгалсан гэж эрдэмтэд үнэлдэг. Анхдагч ой нь биологийн олон янз байдлаараа бусадтай харьцуулахааргүй баялаг. Чухамдаа энэ нь ҮНЭТ ЧАНАР, ҮНЭЛЭМЖ болохоос гадна дахин сэргээгдэшгүй баялаг гэдгийг баталж байдаг юм. Зарлигаар дархалсан энэ газар Монголын ой бүхий бусад нутгаас нэлээд өвөрмөц, цэвэр тайгын бүс бүхий газар.

🐾Судалгаанаас харвал, энд 1150 зүйлийн ургамал, 253 зүйлийн шувуу бүртгэгджээ. Мөн баданга хүдэр, хандгай, хүрэн баавгай, чоно, шилүүс, үнэг, дорго, нохой зээх, үен, булга, бор гөрөөс, буга гээд нэн ховор, ховор 50 гаруй зүйл хөхтөн амьтан нутагшдаг. Түүнчлэн Хэрлэн, Онон, Туул, Естий, Захар, Шороот, Минж, Ерөө зэрэг томоохон гол мөрний эх болдог Хэнтий нуруу Монгол орны төдийгүй дэлхийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэйд тооцогддог юм.

COP17

Post Views: 87

About Author / E. Erel

Previous post
Европод их хэмжээний цас орж асуудал үүсэв
Next post
Ерөнхий сайд Г.Занданшатарыг “допингжуулах” хэрэгтэй байгаа юм

You Might Also Like

Байгаль, экологиЦаг үе, үйл явдал

Нарансэвстэйн боомт нээх асуудалд НҮБ юу гэх бол?

2025-04-30
Байгаль, экологиЦаг үе, үйл явдал

НҮБ-ын төлөөлөгчид мод тарьлаа

2025-10-30
Байгаль, экологи

Энэ оны эхний хагас жилийн байдлаар (2024.06.23) нийт 269,894 жуулчин ирээд байна

2024-06-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search