Францын нийслэл Euromonitor International мэдээллийн аналитикийн компанийн шалгаруулсан “Шилдэг 100 хот” очих үзэх газрын индексийн 1-р байрыг дахин эзэллээ.

Энэ жил Гэрлийн хотод (Парис) зочлох жуулчдын хувьд дахин нэг огцом өсөлттэй жил байлаа. Энэ өсөлт нь шинээр нээгдсэн Нотр Дам ( Notre Dame) сүм болон Пари Сен-Жермен (ПСЖ) анх удаа Аваргуудын лигийн аварга цолыг хүртсэний дараа цомыг үзэхээр ирсэн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй холбоотой юм.
Энэ индекс нь дэлхийн тэргүүлэгч хотуудыг авч үзэхдээ, аялал жуулчлал, тогтвортой байдал, эдийн засгийн гүйцэтгэл, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр эрэмбэлдэг.
Европ дахин 2025 оны жагсаалтыг тэргүүлж, зургаан хот эхний 10-т багтсан байна. Мэдээж Парис 1-р байрт, Мадрид 2-р байранд, Ром, Милан 4, 5-р байранд, Амстердам 7-р байранд, Барселона хоёр байраар урагшилж, 8-р байранд бичигджээ.


Өнгөрсөн жил Лондон хот эхний 10-аас 13-р байранд орж байсан бол энэ жил мөн л хойшилж жагсаалтын 18-р байранд, Хонконг 17-р байр, Киото 19-р байранд оржээ. Лондон хот аялал жуулчлалын дэд бүтцийн үзүүлэлтээрээ дэлхийд 4-р байранд орсон ч аялал жуулчлалын бодлого, эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдлын үзүүлэлтээрээ хоцорчээ.

Ази, Номхон далайн бүс нутгийн улсууд сайн үзүүлэлттэй байсан бөгөөд Токио 3-р байранд, Сингапур 9-р байранд, Сөүл 10-р байранд орсон. Токио нь аялал жуулчлалын дэд бүтцийн хувьд дэлхийд 3-р байранд орсон бөгөөд Нарита олон улсын нисэх онгоцны буудалд оруулсан томоохон хөрөнгө оруулалтын ачаар энэ байр сууриа бататгаж байна.

Нью-Йорк дахин 6-р байранд жагссан бөгөөд шилдэг 10-т багтсан цорын ганц Америкийн хот боллоо. Америкмийн хотуудаас Лос Анжелес таван байраар урагшилж, 13-р байранд орсон бол Флорида мужийн Орландо хот аялал жуулчлалын гүйцэтгэлээрээ дэлхийд тэргүүлж, мөн дотоодын аялал жуулчлалын салбар хүчтэй үр дүн гаргажээ. Үүнд 2025 оны 5-р сард Universal Orlando Resort-д Epic Universe сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн нээгдсэн, мөн Sea World болон Disney World-д томоохон шинэчлэл хийгдсэн нь түлхэц болсон гэж үзэж экспертүүд үзэж байна. Мөн Орландо энэ жил мөн ФИФА-гийн клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаан тоглолтыг зохион байгуулсан.

Бангкок аялал жуулчлалын бодлого, сэтгэл татам байдлаараа дахин тэргүүлж, 2025 онд олон улсын жуулчдын тоогоор дэлхийд 1-р байранд бичигджээ. Euromonitor International 2025 онд тэнд 30.3 сая олон улсын аялал хийнэ гэж тооцоолжээ.

Хонг Конг 23.2 сая аяллаар олон улсын жуулчдын тоогоор 2-р байранд, Лондон 22.7 сая аяллаар 3-р байранд, Макао (мөрийтэй тоглоомын халуун цэг болох “Хятадын Вегас” гэгддэг) 20.4 сая аяллаар 4-р байранд оржээ.

Euromonitor International 2025 оны хэд хэдэн чиг хандлагыг тэмдэглэжээ. Хэт аялал жуулчлалын асуудлыг шийдвэрлэхийн тулд хотууд аялал жуулчлалын стратегиа тоо хэмжээнд биш харин үнэ цэнд анхаарлаа хандуулахаар шинэчилж байна. Энэ нь удаан хугацаагаар байрлах, илүү их мөнгө зарцуулах, орон нутгийн байгаль орчин, соёлд илүү хариуцлагатайгаар оролцох зочдыг чиглүүлэх гэсэн үг юм.


