нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Иргэний боловсролЦаг үе, үйл явдал

Airbus компанийн гүйцэтгэх захирал ирээдүйд далавчиндаа бүхээгтэй B-2 бөмбөгдөгч онгоцтой төстэй онгоц хэрэглээнд нэвтрэнэ гэж мэдэгдэв

  • By Nomio Nomin
  • 2025-12-10

Германы Bild сонинд Airbus компанийн гүйцэтгэх захирал Гийом Фаури өгсөн ярилцлагандаа 30-40 жилийн дараа онгоц үйлдвэрлэгчид уламжлалт “хоолой-далавчны” зохион байгуулалтаас татгалзаж, далавчны дотор талдаа зорчигчийн бүхээгтэй онгоц иргэдэд үйлчлэх магадлалтайг мэдэгджээ.

Энэхүү загвар нь “холимог далавчтай их бие” буюу BWB гэгддэг бөгөөд өргөх хүчийг шүүрдэх далавчинд бүхэлд нь хуваарилдаг бөгөөд энэ нь ердийн тийрэлтэт онгоцноос илүү хүнд даац, илүү үр ашгийг бий болгодог гэнэ. Фаури өргөн биетэй онгоц энэ концепцод “илүү тохиромжтой” гэж ярилцлагандаа дурдсан байна.

Тэрээр BWB загвар хэдийгээр олон давуу талуудтай байх ч бас сул талуудыг нь дурдахгүй өнгөрч болохгүйг хэлсэн байна. BWB загварт цонх байхгүй болох бөгөөд зорчигчид байгалийн гэрэл харж чадахгүй болох тул газарзүйн баримжаагаа амархан алдах эсвэл битүү орчноос айдастай зорчигчдод хэцүү мэдрэмж өгөх магадлалтай гэдгийг хэлжээ. Мөн гадаа юу болж байгааг харахгүй байх нь яаралтай тусламжийн үед нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байж болзошгүй гэдгийг дурджээ.

Энэ загварын онгоцны давуу тал нь түлш илүү хэмнэх бөгөөд дунджаар 20 орчим хувь бага хэрэглэнэ гэж тооцоолсон. Мөн дотор засал болон бүхээгийн зохион байгуулалт сайжрах бөгөөд илүү өргөн салонтой болсноор зорчигчдод илүү тав тухтай орчинг бүрдүүлэх юм. Ялангуяа гэр бүлээрээ, олуулаа аялж байгаа хүмүүст хамт ойр суух боломжийг өгөх юм. Түүнчлэн урт хугацааны хэтийн төлөвлөгөөнд нь уламжлалт тийрэлтэт түлшний оронд илүү байгальд ээлтэй устөрөгчөөр ажиллуулах зэрэг багтаж байгаа юм.

Post Views: 50

About Author / Nomio Nomin

Previous post
Парис хот дараалан тав дахь удаагаа дэлхийн хамгийн дур булаам хотоор шалгарлаа
Next post
Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилготой хэлэлцүүлэг боллоо

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

АН-ын гишүүн Ц.Уянгыг Бангкок дахь элчин сайдын яамын зөвлөхөөр нэр дэвшүүлжээ

2025-05-14
Цаг үе, үйл явдал

Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амарна

2025-06-10
Цаг үе, үйл явдал

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2024-05-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search