нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАГ ТОМИЛЛОО

  • By Nomio Nomin
  • 2025-07-09

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.07.09/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчаар томиллоо.  

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын Онцгой бүрэн эрх төлөөлөгчийн багийг томиллоо. 

Бүрэн эрхт төлөөлөгч У.Бямбасүрэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал компанийн тамга тэмдэг хүлээлгэн өгч баг хамт олонд амжилт хүслээ. Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Бямбацогт тэргүүтэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх удирдлагын баг өнгөрсөн хугацаанд сайн ажилласныг онцлон тэмдэглээд цаашид улам эрчимжүүлэх шаардлагатай байгаа  тухай танилцуулав. 

Post Views: 197

About Author / Nomio Nomin

Previous post
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
Next post
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАЛАА

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

АН-ын гишүүн Ц.Уянгыг Бангкок дахь элчин сайдын яамын зөвлөхөөр нэр дэвшүүлжээ

2025-05-14
Цаг үе, үйл явдал

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хаана

2025-06-01
Цаг үе, үйл явдал

Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээнээс Монголчууд 10 медаль хүртлээ

2025-03-31
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search