нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАЛАА

  • By Nomio Nomin
  • 2025-07-22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын Засгийн газрын гишүүд, бусад холбогдох албаны хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх салбарт 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажиллалаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлууд, гарах үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон сайд нарын асуултад холбогдох албан тушаалтнуудын хамт хариулж, тодорхой  мэдээллүүдийг өгөв.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай тогтоосон Онцгой дэглэмийн үед олборлолт, борлуулалт, тээвэр, бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн 4 багц ажлын хүрээнд нийт 10 ажил төлөвлөж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгааг танилцуулсан бөгөөд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн 2025 хүлээгдэж буй гүйцэтгэл 20 орчим хувиар нэмэгдэх боломжтойг хэллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Түр ачих талбай, Тавантолгой өртөө, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хариуцсан инженер техникийн ажилтнуудаас холбогдох мэдээлэл авч, үүрэг чиглэл өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Тавантолгой бол стратегийн орд газар. Мөн “Эрдэнэс Тавантолгой” нь стратегийн ач холбогдолтой компани. Монголын ард иргэд 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшдэг компани учраас төр, ард иргэдийн төлөөллийг хангах зорилгоор Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг тус компанид томилсон.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт багийн гишүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Зам тээврийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Нийслэл дэх төрийн аудитын газрын төлөөллүүдийг оруулсан бөгөөд тус багт ажил сайжруулах дараах үүрэг даалгавруудыг өгч байна. Нэгдүгээрт, ард түмний мэдлийн компанийн сахилга дэг журмыг чангатгаж,  зардлыг бууруулах, хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд ТНАЛТ, нүүрс баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг шийдвэрлэх, салбар яамд хоорондын алдагдсан уялдаа, холбоог засах хүрээнд АТГ-ын ажлын хэсэг ажиллуулж, хууль хяналтын байгууллагаар үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх, гуравдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах, дөрөвдүгээрт, ашиггүй гэрээ хэлэлцээрүүдийг шалгах,  үүсэн  хүндрэл чирэгдлүүдийг арилгах, ингэснээр ойрын хоёр жилд нүүрсний экспортыг 50 хувиар нэмэгдүүлэх чиглэл баримталж ажиллах юм. Дүгнэж хэлбэл, авлигагүй эрүүл засаглалтай, үр ашигтай ажилладаг компани байх гурван сарын хугацаатай даалгавар өгч байна” гэв.

Post Views: 18

About Author / Nomio Nomin

Previous post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАГ ТОМИЛЛОО
Next post
НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

You Might Also Like

Улс төр

Хулганаас болж ослын буулт хийжээ

2024-09-24
Улс төр

Хууль бусаар хориотой ангийн эд эрхтэн тээвэрлэж явсан зөрчил илрүүлжээ

2025-02-14
Улс төр

Бүх Хятадын хязгааргүй сэтгэгчийг Монгол тамирчин Ө.Сэнгэсамдан яллаа

2024-03-25
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search