нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын удирдагч нар удахгүй уулзана

  • By Nomio Nomin
  • 2025-10-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпинтэй 10-р сарын 30-нд Өмнөд Солонгост уулзана. Хоёр удирдагчийн уулзалт АНУ-ын Ерөнхийлөгчийн Азид хийх айлчлалын төгсгөлд болох бөгөөд айлчлал Малайзаас эхэлж, Японд үргэлжилж, энэ жилийн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалт болж буй Өмнөд Солонгост өндөрлөнө.

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай хоёр гүрний харилцаа сүүлийн саруудад доод түвшинд хүрээд байсан юм. Хятад стратегийн ховор элементийн хяналтаа чангатгана гэж сүрдүүлсэн бол АНУ чухал програм хангамжийн тарифыг нэмэгдүүлж, хяналтаа өргөжүүлнэ гэж анхааруулаад байсан юм.

Худалдааны дайн дэгдэж байгаатай холбогдуулан Трамп уулзалтыг цуцална гэж сүрдүүлж байсан ч ирэх лхагва гарагт “бүх зүйл дээр” тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд байна. Уулзалт болохоос өмнө АНУ болоy Хятад улс хэд хэдэн хурцадмал байдлыг намжаах түр суурь ойлголт дээр нэгдмэл саналд хүрсэн. Үүнд:

  • АНУ-ын зүгээс 11-р сарын 1-нээс эхлэн Хятадын импортын бараанд ногдуулахаар төлөвлөсөн 100 хувийн тарифыг тавихгүй байхаар тохиролцов.
  • Хятад улс ховор элементийн экспортын хяналтаа нэг жилийн хугацаагаар хойшлуулах төлөвлөв.
  • Хятад улс Америкийн шар буурцаг болон бусад хөдөө аж ахуй бүтээгдэхүүний томоохон худалдан авалтыг сэргээхээр амласан.
  • Хоёр улс АНУ-ын фентанилийн хямралыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар болсон.
  • TikTok програмын АНУ-дахь хувилбарыг Америк хөрөнгө оруулагчдад шилжүүлэх эцсийн хэлэлцээр энэхүү суурь баримт бичгийн нэг хэсэг болсон. Эдгээр нь дахин сэргэж болзошгүй худалдааны зөрчилдөөнөөс ухрах алхам боловч, дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр удирдагчаар эцэслэн баталгаажуулах шаардлагатай байгаа түр тохиролцоо юм.

Post Views: 107

About Author / Nomio Nomin

Previous post
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Next post
Цэвэршилтийн үеийн халуун оргих шинж тэмдгийг багасгах шинэ эм АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-ын зөвшөөрлийг авчээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Монголбанк алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтарч ажиллана

2025-06-12
Улс төр

Ингэж элэгдэн хямдрах хэрэг байна уу даа, Дүгэрийн Рэгдэл академич ээ!

2024-12-16
Цаг үе, үйл явдал

ЭЕШ ирэх зургаадугаар сарын 18-нд түүхийн хичээлээр эхэлнэ

2025-03-26
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search