нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Хотын соёл

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  • By Onon Enkhee
  • 2025-10-24

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Төслийн хүрээнд 2000 м.кв дайрга дэвсэж тэгшлэх, дам нурууны угсрах талбайг хусаж нягтруулах, 24000 м.куб хайрга дайрга дэвсэж тэгшлэх ажлууд бүрэн дууссан. Мөн төслийн талбайн 4 байршилд түр зам барих ажил эхэлсэн бөгөөд 11 дүгээр сард түр замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн 1000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн суулгаж актаар хүлээлгэн өгөөд байна.

Туулын хурдны замыг нийт 7 орц, гарцтай байхаар төлөвлөсөн. Ингэснээр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүр зэргээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаж Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах урьдчилсан тооцооллыг гаргаад байна.

Тус хурдны зам нь Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл 6 эгнээтэй, 32 км урт үргэлжилнэ. Нийт 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд 9,8 км урт гүүрэн байгууламж, 4 байршилд 190 метрийн урттай туннельтэй байх зураг төслийг боловсруулсан.

Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “ХаоЮань групп” ХХК нь 20 орчим жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан бөгөөд инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарт амжилттай бүтээн байгуулалт хийдэг туршлагатай компани юм. Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконг зэрэг улсуудад дэд бүтцийн болон хурдны замын төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай компаниудын нэг юм.

Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай баригдсанаар түгжрэл 40 гаруй хувиар буурах судалгаа гарчээ.

Post Views: 99

About Author / Onon Enkhee

Previous post
Нярай байхад нь газрын самар өгснөөр ирээдүйд харшил үүсгэхээс сэргийлдэг
Next post
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын удирдагч нар удахгүй уулзана

You Might Also Like

Хотын соёл

Өнөөдөр Улаанбаатар хотод орчимд өдөртөө +16+18 градус дулаан байна

2024-06-06
Хотын соёл

Нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2024-05-29
Хотын соёл

“Хайрын Домог” УСК энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болно

2024-05-03
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search