Эмнэлгүүд антибиотикт тэсвэртэй халдваруудын улмаас нас барах хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж байгааг анхааруулж, энэ нь дэлхийн эрүүл мэндийн байдалд том заналхийлэл болж байгааг мэргэжилтнүүдэд анхааруулсан байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) хамгийн сүүлийн үеийн тандалтын тайланд 2023 оны байдлаар зургаан бактерийн халдвар тутмын нэг нь антибиотик эмчилгээнд тэсвэртэй болсон гэдгийг дуржээ.

Худалдаанд байгаа антибиотикийн 40 гаруй хувь нь түгээмэл тохиолддог шээсний зам, цус, гэдэс болон бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэхэд үр дүнгүй болсон нь эмчилгээний үр дүн, чанарт ихээр нөлөөлж байна.
Эрүүл мэндийн хяналтын байгууллага 104 орны 23 сая гаруй халдварын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа эрүүл мэндийн тогтолцоо муу, бага дунд орлоготой хөгжиж буй орнуудад энэ асуудал хамгийн ноцтой, хурдацтай доройтож байгаа нь сэтгэл түгшээж байгааг сануулсан байна.

2021 онд 7.7 сая хүн бактерийн халдварын улмаас нас барсан гэсэн тооцоолол гарсан бол 2050 он гэхэд эмийн дасалтай холбоотой халдварын улмаас жил бүр 10 сая хүн нас барна гэсэн тооцоо гарчээ.
ДЭМБ-ын нянгийн эсрэг эсэргүүцлийн хэлтсийн дарга, доктор Иван Хутин хэлэхдээ: E.coli-ийн 40 хувь нь антибиотик эмчилгээнд тэсвэртэй болсон байна. Мөөгөнцрийн халдвар, болон сальмонелла зэрэг грам сөрөг бактерийн эсрэг эм үйлдвэрлэх нь улам бүр хэцүү болсон. Учир эдгээр мөөгөнцөр болон бактерийн эсүүд нь хүний эстэй гайхалтай төстэй байдаг гэнэ. Иймээс сүүлийн арван жилд зөвхөн дөрвөн шинэ мөөгөнцрийн эсрэг эмийн үйлдвэрлэлийг зохицуулах байгууллагууд зөвшөөрчээ. “Эдгээр антибиотикууд нь хүнд халдварыг эмчлэхэд чухал ач холбогдолтой ч эмийн даслаас шалтгаалсан үр дүнгүй байдал улам бүр нэмэгдэж байгаа нь эмчилгээний сонголтыг нарийсгахад хүрч байна” гэжээ.


