нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Мадагаскарын Ерөнхийлөгч Эндри Ражоелина өөрийн амь насаа хамгаалах гэж зугтсан гэдгээ хэлжээ

  • By Nomio Nomin
  • 2025-10-14

Мадагаскарын Ерөнхийлөгч Эндри Ражоелина өөрийг нь огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаалын дараа, амь насанд нь халдах оролдлого хийснийхээ дараа аюулгүй газар хоргодож байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр фэйсбүүкээр ард түмэндээ хандан шууд нэвтрүүлэг хийхдээ “Хэсэг цэргийн албан хаагчид болон улс төрчид намайг алахаар төлөвлөж байсан” гэж мэдэгджээ.

Эндри Ражоелина өөрийгөө хаана байгаагаа хэлээгүй бөгөөд батлагдаагүй мэдээллээр түүнийг Францын цэргийн нисэх онгоцоор эх орноосоо зугтсан гэж таамаглаж байгаа юм. Түүнийг эрх мэдлээс нь унагах зорилготой “Gen Z Mada” гэх залуу жагсагчид орон даяар жагсаал өрнүүлсэн бөгөөд Ражоелина эсэргүүцэгчдийг тайвшруулах гэж засгийн газраа бүхэлд нь огцруулж, бусад буултуудыг хийсэн ч үр дүнд хүрээгүй юм.


Ийм үйл явдал яагаад болсон бэ гэвэл, хэдийгээр Мадагаскар улс Байгалийн баялаг ихтэй ч Мадагаскар дэлхийн хамгийн ядуу орны нэг байсаар байгаа юм. Хүн амын 75 орчим хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байгааг Дэлхийн банк мэдээлсэн бол Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээллээс харахад хүн амын зөвхөн гуравны нэг нь цахилгаан эрчим хүчээр хангагдсан байна.

Энэхүү эсэргүүцлийн жагсаал ус, цахилгааныг удаа дараа тасалсны улмаас эхэлсэн бөгөөд дараа нь ажилгүйдэл, авлига, амьжиргааны өртөг хямралын улмаас гарсан байна.

НҮБ-ын мэдээлснээр жагсаалын эхний хэдэн өдөрт 22 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэж үзсэн боловч Мадагаскарын засгийн газар үүнийг няцаасан байна. Мадагаскар улс 1960 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш олон удаа бослого гарсны дотор 2009 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Марк Раваломанана огцорч, Ражоелина ерөнхийлөгч болж байсан юм.

Post Views: 100

About Author / Nomio Nomin

Previous post
УЦОШГ: Зарим газраар нойтон цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ
Next post
Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллийг давхар нягтлан шалгах үүргээ чанд биелүүлэхийг редакцуудад санууллаа

You Might Also Like

Улс төр

Маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2024-04-23
Улс төр

Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй

2024-02-26
Улс төр

ХӨВСГӨЛ АЙМАГТ 3.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

2024-02-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search