нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

УЦОШГ: Зарим газраар нойтон цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ

  • By Болортуяа Р
  • 2025-10-14

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөөдөр / 2025.10. 14/-нд Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

 2025 оны 10-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

НИЙСЛЭЛД: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0…+2 градус дулаан байна.

 БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 0 градус орчим байна.  

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 0…-2 градус хүйтэн байна. 

05 цагт Улаанбаатар: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Post Views: 132

About Author / Болортуяа Р

Previous post
ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН КОНГРЕСС ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Next post
Мадагаскарын Ерөнхийлөгч Эндри Ражоелина өөрийн амь насаа хамгаалах гэж зугтсан гэдгээ хэлжээ

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

ЭТТ: ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД 15 ЖИЛИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ӨНДӨР БОРЛУУЛАЛТ ХИЙВ

2025-10-08
Цаг үе, үйл явдал

Ө.Батзул агсны амь насаа алдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатын хэрэгт холбогдох шүүх хурлыг энэ сарын 21-нд товлолоо

2025-04-08
Цаг үе, үйл явдал

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 3.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖ, ТАТВАР ТӨЛӨЛТӨӨР ТЭРГҮҮЛЛЭЭ

2025-05-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search