Стэнфордын их сургууль сүүлийн 6 удаа дарааллан чансаагаараа АНУ-ын их сургуулийн MBA хөтөлбөрүүдийн дунд тэргүүлсэн хэвээрээ л байна. Өнгөц харахад энэ жилийн өндөр чинсаатай сургуулиудын байр бараг өөрчлөгдөөгүй мэт харагдаж болох ч олон улсын бусад сургуулиуд илүү давамгайлж орж ирж байгаа нь урт хугацаандаа бизнессийн сургуулиудын чансаад томоохон өөрчлөлтүүд гарч болзошгүй мэт таамаглал дэлхий даяар явагдаж байна.

Энэ жил жагсаалтад шинээр хоёр сургууль орж ирсэн нь Энэтхэг дэх TAP Management Institute болон Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби Их Сургуулийн Бизнесийн Коллеж нар байлаа.





