нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл 5 саяар торгох хууль хэрэгжиж эхэлнэ

  • By Болортуяа Р
  • 2024-09-30

Хувийн такси үйлчилгээг журамлах хууль аравдугаар сарын 15-наас  үйлчилж эхэлнэ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, заавал зөвшөөрөл авахаар хуульчилсан байна.

Иймд зөвшөөрөлгүйгээр таксинд явбал хувь хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт 2024 оны аравдугаар сарын 15-аас үйлчилнэ. Энэхүү зохицуулалтад “UB Cab”, “Aba Mongolia” зэрэг аппликэйшнаар үйлчилгээ авсан тохиолдол хамаарахгүй аж.

Тодруулбал, Автотээврийн тухай хуулийн

-15.9.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгоно.

15.9.1.нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх;

15.9.2.нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;

15.9.3.техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;

15.9.4.автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;

15.9.5.Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан байх;

15.9.6.автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх;

15.9.7.татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх;15.9.8.цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.

-15.10.Такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.9-д зааснаас гадна жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно гэж тусгажээ.

Post Views: 366

About Author / Болортуяа Р

Previous post
Хамтарсан Засгийн газрын хамгийн том зорилт 14 мега төсөл
Next post
Ундын голоор хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Могой жилд Тахиа болон Туулай жилтнүүд гүймэг засалтай

2025-03-06
Цаг үе, үйл явдал

Д.Кекүшюзанбатбаяр гэргий асан МУГЖ Т.Баясгалан холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

2025-05-27
Цаг үе, үйл явдал

Таван шарын нүхэн гарцын авто замыг асфальтбетон хучилтын ажил үргэлжилж байна

2024-08-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search