нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцов

  • By Onon Enkhee
  • 2025-05-19

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны 34 дэх удаагийн жилийн уулзалт 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Лондон хотноо “Хэтийн хүрээг тэлж, бат бэх чадварыг бэхжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Уулзалтад Монголбанк, Сангийн яам болон хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо.

Энэ удаагийн жилийн уулзалтаар 2026-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, банкны үйл ажиллагааг Саб-Сахарын Африкийн бүс нутагт өргөжүүлж буйтай холбогдуулан Бенин, Кот д’Ивуар, Нигери улсуудыг банкны хүлээн авагч улсаар албан ёсоор элсүүлэв.

Монголбанкны төлөөлөл ЕСБХБ-ны Санхүүгийн байгууллагуудыг хариуцсан газрын захирал Жорж Орлов, Төв Азийн бүс нутгийг хариуцсан захирал Хүсэйн Өзхан болон Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлдөг тойргийн захирал Рене ван Хэлл нартай албан уулзалт зохион байгуулж, институц хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Мөн жилийн уулзалтын үеэр ХААН банк ногоон бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 145 сая ам.долларын дүн бүхий урт хугацааны санхүүжилтийн хэлцэл байгуулсан нь ЕСБХБ-наас Монголын санхүүгийн байгууллагад олгож буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт боллоо.

Post Views: 135

About Author / Onon Enkhee

Previous post
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдраар өвджээ
Next post
Ж.Соронзонг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн “менежерийн албан тушаал”-д буцаан томилох боломжгүй гэж шүүх үзлээ

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

Налайх, Багахангай, Багануур дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор туулах чадвар сайтай техникийг олголоо 

2024-08-13
Цаг үе, үйл явдал

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2024-05-29
Цаг үе, үйл явдал

Өөрийгөө НАС БАРСАН гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, залилангийн хэргээс ЗАЙЛСХИЙСЭН этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2025-04-21
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search