Дэлхийн өнцөг булан бүрт нэг тэрбум гаруй хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид таргалалттай амьдарч байна хэмээх ДЭМБ-ын судалгааны үр дүн “The Lancet” сэтгүүлд нийтлэгджээ.
Судалгааны багийн ахлах, доктор Мажид Эззати хэвлэлийн бага хурал дээр “Дэлхийн таргалалтын холбооны таамаглалаар 2030 он гэхэд таргалалттай хүн нэг тэрбум болно гэж тооцоолж байсан ч 2022 онд тэрбум даваад байна” хэмээжээ.ДЭМБ-ын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг судлах багийн 1500 гаруй судлаачийн хийсэн судалгаанд 190 гаруй орны 220 сая гаруй хүний биеийн өндөр, жингийн хэмжилтэнд дүн шинжилгээ хийсэн байна.
ДЭМБ-ын Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын газрын захирал, доктор Франческо Бранка “Хоол тэжээлийн дутагдал, таргалалт хоёр нэг асуудлын хоёр тал ба энэ нь эрүүл, хоол хүнсний хүртээмжгүй байдлын илрэл юм. Судалгаагаар 2022 онд гэхэд л бараг 880 сая насанд хүрэгчид, 159 сая хүүхэд таргалалттай амьдарч байна гэсэн тооцоо гарсан. Дэлхий даяар хүүхэд, өсвөр үеийнхний таргалалтын түвшин 1990-2022 он хүртэл дөрөв дахин, насанд хүрэгчдийн таргалалтын түвшин хоёр дахин нэмэгдсэн байна” гэжээ.
Таргалалтын түвшин нэмэгдэж байгаа хэдий ч жингийн дутагдалд буй хүмүүсийн статистик дийлэнхи улсуудад багассан байна.
Эх сурвалж: More than 1 billion people in the world now live with obesity, analysis finds (yahoo.com)