нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Цахилгаан дугуй, скүүтерээс болж осол гэмтэлд өртсөн хүмүүсийн ихэнх өсвөр насны хүүхэд залуус байна

  • By Болортуяа Р
  • 2025-05-27

Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Манай улсад цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн таван жилд эрс нэмэгдэж, нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн хоёр жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу өсвөр насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.

Гэмтэл, согог судлалын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг: “Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер зэргийг тээврийн хэрэгсэл болгон замын хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах явдал нэмэгдэж байна. 2022-2024, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедноос үүдэлтэй нийт 985 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн энэ төрлийн осол гэмтэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдолын 39 хувь нь 10-19 насны хүүхдүүд эзэлж байна. Нийт тохиолдлын 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байна. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алдсан. Нийт тохиолдлын 95.1 хувь нь тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа хамгаалалтын малгай хэрэглээгүй байна хэмээн танилцуулаад цаашид хууль эрх зүйн оновчтой зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна” гэв.

Post Views: 180

About Author / Болортуяа Р

Previous post
Д.Кекүшюзанбатбаяр гэргий асан МУГЖ Т.Баясгалан холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Next post
Франц: Анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэхийг хуульчлахыг дэмжлээ

You Might Also Like

Улс төр

Эрүүлжүүлэхээс өөр эрэгтэйчүүдийг хамгаалах газар алга

2024-03-18
Улс төр

“Алтан баззер” барилдаан гуравдугаар сард болно

2025-02-17
Улс төр

Сэрэмжлүүлэг: Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

2024-04-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search