Экологийн цагдаагийн албаны өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн онцлог хэргүүдийн мэдээллийг хүргэж байна. Экологийн нийт зөрчлийн дийлэнх хувийг хууль бусаар мод бэлтгэж буй тохиолдол эзэлж байна.
Иргэн Б.Б нь Ховд аймаг Мянгад сум Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 тооны зэрлэг гахай тээвэрлэж, 11.380.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
Иргэн Р.З нь Дорнод аймаг Баян-Уул сумын 6 дугаар баг “Цагаан цоорхой” гэх газраас энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20 ширхэг нарс мод хууль бусаар бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
Иргэн Д.Ж нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
Иргэн Ө.О нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
Иргэн Д.Э нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Өлөнт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
Иргэн Б.Б нь Төв аймаг Борнуур сум 3 дугаар баг “Цолмонгийн ам” гэх газар хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
Иргэн Ё.М нь 2023 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Турагт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
Иргэн З.М нь энэ оны 02 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Урт царам” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
Иргэн Б.Г нь энэ оны 02 дугаар сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Тэрхэн гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
Иргэн А.М нь энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Өлөнт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан хэргүүдийг тус тус шалгаж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлэн ажиллаа.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.