Сүхбаатарын талбайн зогсоолыг өнөөдрөөс /2024.05.30/ түр хугацаанд хаах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ. Тодруулбал Цагдаагийн ерөнхий газраас төв талбайд “Хүүхэд таны төлөө” арга хэмжээг 07:00-14:00 цагийн хооронд зохион байгуулах тул зогсоолыг түр хааж, нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт оруулсан байна.
Чиглэлд түр өөрчлөлт орсон хоёр маршрут байна. Нэгдүгээрт, М:3 “Архивын ерөнхий газар”-120 мянгат-Сүхбаатарын талбай”, Ү:30 “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб”.