• Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд орчин үеийн ухаалаг технологи нэвтрүүлэх чиглэлээр хоёр улсын холбогдох их сургууль, эрдэм шинжилгээний байгуулагууд хэд хэдэн судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Үүнд хиймэл дагуулын болон мэдрэгч төхөөрөмжийн мэдээллийн тусламжтайгаар газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл явцыг нарийвчлан удирдах арга зүйн үндэслэлийг тогтоосон байна.
  • ӨМӨЗО-ны эрдэмтэдтэй хамтран нарийвчилсан технологи бүхий тариаланг хөгжүүлэх, мал аж ахуйг орчин үеийн аргаар эрхлэн хөтлөх, малын эм бэлдмэл бүтээх, сүүн бүтээгдэхүүний уламжлалт боловсрлуултын аргыг орчин үеийн технологитой хослон түвшнийг ахиулах зэрэг хэд хэдэн төслийг үзр дүнтэй хэрэгжүүлжээ.
  • Хоёр улсын бэлчээрийн менежментийг сайжруулах, хортон шавьжтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, хил дамнасан бэлчээрийн хортон шавьжийн аюулыг хамтдаа даван туулах, ногоон хамгаалалтын технологи нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна.
  • Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын нөөцийн давуу талд тулгуурлан ирээдүйд стандарчилсан технологийн туршилт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалт, зах зээлийн систем зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, сурталчилгааны чиглэлээр илүү анхаарч хамтран ажиллаж байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хятад улсын зүгээс модны суулгац нийлүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр манай орны экологийн бүтээн байгуулалтад зохих туслалцаа үзүүлж ирсэн  байна. Хятадын талаас Монгол Улсад модны суулгац экспортолж, үржүүлгийн технологийн үйлчилгээ үзүүлж байна. Жишээлбэл, Өвөр Монголын Хянган аймаг Монгол Улсад нарс, гацуур зэрэг суулгацыг Улаанбаатар хот, Дорнод аймгийн хаврын ойжуулалт, ногоон байгууламжид зориулан нийлүүлжээ. Долоннуурын Чанжин хөдөө аж ахуйн хөгжлийн компани Монгол Улсад өндөр чанарын суулгац, цэцэг экспортолж, Монгол Улсад нийт хоёр сая мод тарьжээ. Эдгээр хамтын ажиллагаа нь Монгол Улсын цөлжилтийг бууруулахад тус дөхөм болж байна.
  • 2014 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хятад, Монгол хоёр улс “Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа” хоёрдугаар үе шатны төслийн гурван талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дагуу Хятад улс мал аж ахуй, тэжээл, цэцэрлэгжүүлэлт, шувууны аж ахуй, зөгийн аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллаж ирсэн юм.
  • Монгол Улс “Бүс ба зам” хөгжлийн стратеги, Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны шинэ платформыг бий болгож ажиллах
  • Байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн ухаалаг технологийн судалгаа, туршилт, инновацыг хамтран нэвтрүүлэх
  • Дээр дурдсан чиглэлээр харилцан арга туршлагаа солилцох, хөрөнгө оруулалт, худалдаа, технологийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх
  • БНХАУ-тай хамтарсан Технологийн инкубатор, Технологи дамжуулах төв болон хамтарсан лабораториудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар Монгол Улсад шинжлэх ухааны паркийг байгуулах
  • Хоёр талын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд, холбогдох бизнесийн холбоод, компаниуд зэрэг талуудын төлөөллийг оролцуулж, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бэхжүүлэх зэрэг болно.