нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

БНСУ: Ичон хотын ложистикийн төвд гал гарч 178 хүнийг нүүлгэн шилжүүллээ

  • By Болортуяа Р
  • 2025-05-13

Өнөөдөр буюу /2025.05.13/-ны өдрийн 10:29 цагийн орчимд Өмнөд Солонгосын Ичон хот дахь ложистикийн төвд гал гарчээ. Галын улмаас 178 хүнийг аюулгүй газарт яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. 

Сөүл хотоос зүүн өмнө зүгт 50км орчим зайд орших тус хотод гарсан галыг унтраахын тулд 270 алба хаагч, 92 тоног төхөөрөмжтэйгөөр ажиллажээ. Гал гарсны дараа барилгаас эхний ээлжинд 110 хүн гаргасан ба энэ тоо 178 болж нэмэгдсэн байна. Нүүлгэн шилжүүлсэн иргэдээс гэмтэж, бэртсэн хүн бүртгэгдээгүй байгаа бөгөөд галын тархалт зогссны дараа барилга дотор гацсан хүн байгаа эсэхийг нарийн шалгах аж. 

Тус барилга хэмжээ том, лити батерей болон бусад шатамхай материалууд хадгалагддаг учир гал унтраах ажиллагаа удааширч магадгүй хэмээн албаныхан мэдээлжээ. Цагдаагийн байгууллагаас ойролцоох замуудыг хааж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. 

Уг төв нь гурван давхар ба нэг зоорийн давхартай аж. Нийт 80,000 м² талбайтай тус төвд хөлдөөсөн хүнс, цаас болон төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл хадгалагддаг байна. 

Post Views: 244

About Author / Болортуяа Р

Previous post
ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛАА
Next post
Телеграмм залиланд өртөж 69 сая төгрөгөөр хохирчээ

You Might Also Like

Дэлхий

Жүжигчин Анжелина дахин болзож эхэлсэн үү?

2024-10-23
Дэлхий

Хууль бус нэвтэрсэн Филиппиний хөлөг онгоц осол гаргажээ

2024-06-17
Дэлхий

“Непо” baby Монро хэний охин вэ?

2025-03-24
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search