нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Дональд Трамп: Хууль бус цагаачдыг АНУ-ын нутагт хөл тавихыг хориглоно

  • By Болортуяа Р
  • 2025-01-20

  Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Түүний тангараг өргөх ёслол ойртсоор байна. Тангараг өргөх ёслолынхоо өмнө Трамп Вашингтоны төвд орших “Capital One Arena” цогцолборт дэмжигчидтэйгээ уулзалт зохион байгуулж, түүний засаглал огт өөр байна гэдгийг зарлан тунхаглажээ. “Бид яллаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөө л би маш олон зарлиг гаргах болно.

Манай орны нэр хүндийг унагаасан хүмүүсийг зайлуулж, Америкийг дахин агуу гүрэн болгоно. Маргааш үд дунд АНУ-ын уналтын урт удаан дөрвөн жилийн хөшгийг би хаана. Бид Америкийн хөгжил цэцэглэлт, бахархал, нэр хүндийн шинэ бүлгийг нээх болно” гэж тэрээр мэдэгджээ. Мөн хууль бус цагаачдын АНУ-ын газар нутагт хөл тавихыг зогсооно гэв.

Цагаачдад яг ямар арга хэмжээ авахаа ёслолын үеэр танилцуулна.  Шинжээчдийн үзэж байгаагаар Трамп ажлын эхний өдөртөө 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, хуучин засгийн газрын бүх зүйлийг үгүйсгэх бололтой. Дональд Трамп мөн Газын зурваст энх тайван тогтоож чадсанаа гайхуулж, Украины дайныг зогсооно гэдгээ амалжээ.

Post Views: 319

About Author / Болортуяа Р

Previous post
Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 5 байр ухарчээ
Next post
100 буудалт даамын Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэгүүд тодорлоо 

You Might Also Like

Дэлхий

Н.Раднаа ДАШТ-ээс ЗУРГААН алтан медаль хүртлээ

2024-08-26
Дэлхий

Япон: Нүхэнд унасан жолоочийг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

2025-02-11
Дэлхий

Умард Солонгос хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын хил давуулан нисгэжээ

2024-05-29
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search