нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“Хар сарнай” хамтлаг эмгэнэл илэрхийлж энэ сарын 24-нд тоглогдох байсан тоглолтоо цуцаллаа

  • By Болортуяа Р
  • 2025-05-07

“Хар сарнай” хамтлаг энэ сарын 24-нд “Social Pay Park”-д зохион байгуулахаар зарлаад байсан 35 жилийн ойд зориулсан бие даасан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар цуцалжээ.

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах дөнгөж сая өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг хийлээ. 

Агуу урлагийн алтан тайзнаа тодоос тод гэрэлтэж, хөгжим, хөг эгшгийн дээдээр монгол түмнийг уярааж, ухааруулж, омогшуулж, бахархуулж ирсэн “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай эрхэм ах минь таалал төгсөж, бидэнд үгээр хэлж дийлэмгүй их уй гашуу тохиолоо.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, “Madness” хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Icetop” хамтлагийн ахлагч IceCool Б.Оргил-Эрдэнэ нарын олон хайрт ахан, дүүс минь энэ богино хугацаанд та биднийг үүрд орхин одлоо.

Монголын урлагт тохиосон энэ харамсалт уй гашууг хуваалцаж, тэднийхээ гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэтгэн, мэхийн ёслох үүднээс “Хар сарнай” хамтлаг 2025.05.24-нд тоглогдох байсан тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Энэ сайхан уран бүтээлчдээ, аялгуу дууг нь сонсож, оюун сэтгэлээ мялааж ирсэн эрхэм хүмүүсийнхээ алдаа оноог шүүж, шүүмжлэхээсээ өмнө аливаа асуудлыг ухан нягталж, ухааран дэнсэлсний дараа нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байхыг чин сэтгэлээсээ хүсье. Ард түмэн минь, сонсогч түмэн минь амьддаа бие биенээ хайрлаж явъя гэжээ.

Хүндэтгэсэн “Хар сарнай” С.С.Амармандах

Post Views: 222

About Author / Болортуяа Р

Previous post
‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулахаар боллоо
Next post
“Эрдэнэт” ТӨҮГ-ын шинэ даргаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Элчин сайд асан Т.Бадралыг томилно

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН “МӨРӨӨДӨЛ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД УУРХАЙД ЗОЧИЛЛОО

2025-09-22
Цаг үе, үйл явдал

Хууль бусаар ажиллаж байсан 18 иргэнийг албадан гаргалаа

2025-06-02
Цаг үе, үйл явдал

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ

2024-10-14
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search