нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулахаар боллоо

  • By Болортуяа Р
  • 2025-05-07

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан аж.

”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өргөн хүрээтэй зохион байгуулсаар ирсэн. Гэвч хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлааны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна. Энэ хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.

Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байгаа аж.

Post Views: 249

About Author / Болортуяа Р

Previous post
Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит бөхийн барилдаан болно
Next post
“Хар сарнай” хамтлаг эмгэнэл илэрхийлж энэ сарын 24-нд тоглогдох байсан тоглолтоо цуцаллаа

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Б.Лхагвасүрэн: Монголбанк “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ын үндэсний манлайлагчаар ажиллаж байна

2025-04-16
Цаг үе, үйл явдал

ЖҮХ: Ахисан түвшний Жендэрийн сургагч багшийн сургалтын сонгон шалгаруулалт зохион байгууллаа

2024-10-14
Цаг үе, үйл явдал

МИАТ: Нислэгийн цагийн хуваарь өөрчлөгдлөө

2025-11-07
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search