нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Дэлхий

Дараагийн пап ламыг сонгох чуулганаа тавдугаар сарын 7-нд товлолоо

  • By Болортуяа Р
  • 2025-04-29

Дараагийн пап ламыг сонгох кардиналуудын хаалттай хурлыг тавдугаар сарын 7-нд товлосон хэмээн Ватикан мэдэгджээ.  Ром хотын Систиний их дуганд явагдах хаалттай хуралд дэлхийн өнцөг булан бүрээс 135 кардинал оролцох аж. Шинэ папыг сонгоход хэр хугацаа шаардагдах нь тодорхойгүй. 2005, 2013 онд болсон өмнөх санал хураалтууд хоёр өдөр үргэлжилж байжээ. 

Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Брунигийн хэлснээр кардиналууд эхлээд Гэгээн Петрийн сүмд ёслолын ажиллагаанд оролцоод дараа нь санал өгөх эрхтэй хүмүүс Систин дуганд цугларч, нууцаар санал хураана. Кардиналууд Систиний сүмд орсны дараа шинэ Пап лам сонгогдох хүртэл гадаад ертөнцтэй ямар ч холбоо тогтоохгүй, бүрэн тусгаарлагддаг. Конклав буюу хаалттай хурлын эхний өдөр үдээс хойшхи санал хураалт нэг л удаа явагддаг бол дараа нь кардиналууд өдөрт 4 хүртэл удаа санал хурааж болдог аж. Шинэ папыг сонгоход санваартнуудын гуравны хоёрын санал шаардлагатай бөгөөд үүнд цаг хугацаа их шаардагдах юм.

Кардинал бүр өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийг латинаар бичиж энгийн цаасан дээр саналаа өгдөг. Хэрэв хурал гурав дахь өдрөө ямар нэгэн шийдвэр гаргалгүй дуусгавал кардиналууд залбирал үйлдэхээр түр завсарлаж болдог аж.

Пап сонгох үйл явцыг Систин сүмийн гаднаас дэлхий нийтээр анхааран ажигладаг билээ. Сүмийн яндангаас хар утаа суунаглабал дахин санал хураалт явагдана. Цагаан утаа нь шинэ пап лам сонгогдсоныг илтгэдэг аж.

Post Views: 249

About Author / Болортуяа Р

Previous post
Зургаан дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлжээ
Next post
Нарансэвстэйн боомт нээх асуудалд НҮБ юу гэх бол?

You Might Also Like

Дэлхий

Волверины “ТАСАРЦАН” бие

2024-09-05
Дэлхий

АНУ-д томоохон ой хээрийн түймэр дэгдэж, бэлэн байдал зарлалаа

2024-03-01
Дэлхий

Шинээр худалдаан гарч буй iPhone 16e утас үнийн хувьд хямд ч үйлдлийн функцууд нь багасчээ

2025-03-20
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search