нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ элчээр “МАК-ийн гүйцэтгх захирал Н.Цэлмүүн томилогджээ

  • By Nomio Nomin
  • 2025-04-25

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хувийн хэвшилтэй хүүхдийн эрхийн төлөө ажиллах түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Ялангуяа компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн ажлыг хүүхдийн төлөө чиглүүлэх, мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновац болон технологийн шийдэл нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй ажлын байрны бодлогыг түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлыг хийсээр байна.

Шинээр томилогдсон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн элч Н.Цэлмүүн нь тус сангийн эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт босгоход хүчин чармайлт гарган ажиллах юм.

Түүний хувьд Монголын уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, банк санхүү, зочлох үйлчилгээ болон нийгмийн нөлөөллийн салбарт 15 гаруй жилийн удирдах түвшний туршлагатай. Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийг дэмжихэд чиглэсэн томоохон санаачилгуудыг хэрэгжүүлж байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн эко сургуулийн төслийг хэрэгжүүлж байв. Мөн Өмнөговь, Дорноговь аймагт хүүхэд, залуусын боловсрол, урлаг, спортын хөгжлийг дэмжих зорилготой орчин үеийн залуусын хөгжлийн төв, сургууль, цэцэрлэгийн цогц бүтээн байгуулалтуудыг хийж байжээ.

Түүнчлэн хүүхэд багачуудыг нийгмийн харилцаанд бэлтгэх, сэтгэл хөдлөлөө удирдах, ёс зүйн төлөвшил олгоход чиглэсэн олон улсын SEE Learning (Social, Emotional, Ethical Learning) хөтөлбөрийг Монгол Улсад анх нэвтэрсэн цагаас нь эхлэн дэмжиж, 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Үүнээс гадна, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хандивлах зэргээр хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодит үр дүнгээ өгсөн олон томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Post Views: 317

About Author / Nomio Nomin

Previous post
Азийн шатарчид Монголд цугаллаа
Next post
Алтайн өвөр говио хамгаалъя” нэртэй хэлэцүүлэгт оролцоорой

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Сумын эмнэлэгт шөнийн 12 цагт очиход нэг ч эмч байгаагүй

2025-04-22
Улс төрЦаг үе, үйл явдал

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын удирдагч нар удахгүй уулзана

2025-10-27
Цаг үе, үйл явдал

Гурван сарын хугацаанд 3000 орчим хүн донор болохоо зөвшөөрч донорын карт авчээ

2025-04-16
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search