нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

Apple компани ирэх намар нимгэн загвартай iPhone “17 Air” гар утсаа худалдаанд гаргана

  • By Болортуяа Р
  • 2025-03-19

Apple компани iPhone цувралдаа “Air” хувилбарыг нэмэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. iPhone “17 Air” ирэх намар нээлтээ хийх бөгөөд MacBook Air загвартай адил стандарт загваруудаас илүү нимгэн байх аж. Үүний зэрэгцээ, чанартай болон хямд төсөр элементүүдийг хослуулсан загвартай байх аж.

Мөн “Air” загварыг анхны цэнэглэгчний оролтгүй iPhone болгох талаар тус компани авч хэлэлцжээ. Ингэснээр утасгүй цэнэглэлтийг дэмжиж, өгөгдөл дамжуулалтыг зөвхөн үүлэн тооцоолуураар хийхээр төлөвлөж байгаа юм. Гэвч Европын Холбооноос ухаалаг утас үйлдвэрлэгчдийг USB-C оролтыг дэмжихийг шаардсан тул Apple одоогоор энэ төлөвлөгөөг хойшлуулаад байгаа талаараа мэдээлэлдээ дурджээ.

Зарим технологийн сайтуудаар мөн iPhone 17 загварын шинэ ухаалаг гар утаснуудын жишээ загвар бүхий хийцийн зургуудыг олон нийтэд дэлгээд байна. Урд, ард, хажуу талаас нь харуулсан зургууд дээр iPhone 17 Air загвар 6.6-6.9 инчийн хооронд хийгдэж магадгүй гэсэн таамагтай бараг дүйцэж байгаа ажээ.

Түүнчлэн iPhone 17 Air загварын ухаалаг утас нь 5.5 мм нимгэн, iPhone 16E загвартай ижил ар талдаа ганцхан камертай хийгдэх ба 120Hz ProMotion дэлгэцтэй, Apple A19 чиптэй, нимгэн загвартай хэдий ч баттерей нь бусад iPhone утаснуудтай ижил хүчтэй байх болно гэж мэдээлж байна.

iPhone 17 Air-ийн үнэ ойролцоогоор 900 ам.доллараар борлуулагдах аж.

Post Views: 301

About Author / Болортуяа Р

Previous post
УБЕГ: Тодорхойлолт, Лавлагааг англи, солонгос хэл дээр гаргадаг болно
Next post
Хувиараа НДШ төлөгч иргэдэд зээл олгох хүсэлтийг арилжааны банкуудад уламжиллаа

You Might Also Like

ДэлхийЦаг үе, үйл явдал

ОХУ: Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол илэрчээ

2025-04-01
Цаг үе, үйл явдал

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-нд зохион байгуулагдана

2025-05-01
Цаг үе, үйл явдал

Хувийн болон улсын сургуулийн нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ

2024-08-27
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search