нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

“Зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэл тодорхойлох хэлэлцүүлэг” болно

  • By Болортуяа Р
  • 2025-04-24

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс баасан гарагт /2025.04.25/ “Зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэл тодорхойлох хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт нийслэл болон 14 аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүд, биологич нар оролцож, Монгол улсын зоонозын салбарын хөгжлийн цаашдын чиг хандлага, зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох юм байна. Хэлэлцүүлэг Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдана.

Хэлэлцүүлэг нь зоонозын халдварт өвчний тэргүүлэх өвчний жагсаалтаар бүсчилсэн тандалт судалгааг өргөжүүлэх тандалт судалгаа, шинжилгээ хийх ажлын тодотгол, санал боловсруулах бүлгийн ярилцлага, дадлага ажлаар явагдана.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-тай хилийн бүс дагуу байгалийн голомтын тандалт судалгааг хийж  тарваган тахал өвчний байгалийн голомтын идэвхжил ”өндөр” мэрэгч, туулай хэлбэртнээс тарваган тахлын эсрэг бие, мэрэгч амьтдын 57.9%-д тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний халдварлалттай байгааг тодорхойлж, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз, листериоз өвчний үүсгэгч илрүүлээд байна.  

Нөгөөтэйгүүр малын дунд арьс товруутах өвчин, фасциолиоз, листер, адууны ям зэрэг шинэ зоонозын халдварт өвчнүүд бүртгэгдэж, хумхаа, бэтэг, ям, лейшманиозын хүний өвчлөлийн тохиолдол шинээр оношилогдон бүртгэгдэх болсон. Энэ нь Монгол орны бүсийн онцлогт тохируулан зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэлийн өвчний жагсаалтийг гаргаж, тэргүүлэх өвчинд чиглэсэн оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх хэрэгцээ шаардлага зайлашгүй тулгараад байгааг харуулж байна. Тиймээс зоонозын халдварт өвчний оношилгооны чадавхийг бэхжүүлэх зорилгоор нийслэл, аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд молекул биологийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдээр хангаж, мэргэжилтнүүдийг сургаж хүний нөөцийг чадавхжуулан зоонозын халдварт өвчний оношилгоо, шинжилгээг орон нутгийн түвшинд цаг алдалгүй хийж байна.

Монгол Улс нь өргөн уудам газар нутагтай, бүх төрлийн агуулагч амьтадтай. Хүн амын 40 орчим хувь нь мал аж ахуй эрхэлдэг. Хүн амаасаа 20 дахин их малтай зэрэг нь зоонозын халдварт өвчний “өндөр эрсдэл”-тэй орон болохыг харуулж байна.

Post Views: 254

About Author / Болортуяа Р

Previous post
АНУ: Хүүхэд төрүүлсэн эх 5000 ам долларын урамшуулал авна
Next post
Азийн шатарчид Монголд цугаллаа

You Might Also Like

Улс төрЦаг үе, үйл явдал

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА

2025-03-27
Цаг үе, үйл явдал

Умай сойх мэс заслыг дурангийн аргаар хийдэг болсон эмэгтэйчүүдийн эмнэлгийн хүлээлгийг багасгаж байна

2025-04-09
Цаг үе, үйл явдал

А.АЛТАН-ОЧИР ТУСГАЙ ОЛИМПЫН ДЭЛХИЙН ӨВЛИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2025-03-13
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search