нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Сумын эмнэлэгт шөнийн 12 цагт очиход нэг ч эмч байгаагүй

  • By Болортуяа Р
  • 2025-04-22

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр/ 2025.04.22./ хуралдлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн даатгуулагчийг төлөөлөх шинэ гишүүнийг томилох нээлттэй сонсгол болжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “Би орон нутагт ажиллаад ирсэн. Хэд хэдэн аймгийн эмнэлэгт очлоо. Сумын эмнэлэгт өглөө 8 цагт ажилдаа ирдэг хүн алга, тэнд байдал их хэцүү байна. Эмч нар нь хувийн дансаараа иргэдээс мөнгө авч байна. Харуул хамгаалалтгүй байна. Эмнэлгийн ажилтнууд,өвчтөнүүд нэг өрөөнд хамт хэвтдэг юм байна. 

Иймд иргэд арга буюу аймгийн эсвэл нийслэлийн эмнэлгийг бараадаж байна. Сумын эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмэх тал дээр Эрүүл мэндийн даатгалын сандаа анхаарна уу. Хатуухан хэлэхэд, сумын эмнэлэгт очиход эмнэлэг үү, зочид буудал уу гэдэг нь ялгагдахгүй байна. Шөнийн 12 цагт очиход сумын эмнэлэгт нэг ч эмч байгаагүй. Гаднаас ирсэн хүмүүсийг өвчтөнүүдтэйгээ нийлүүлээд, хүлээн авах өрөөндөө унтуулдаг.  Тэр мөнгөө эмч нь хувийн дансандаа авсан. Энэ нь тэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст их хор уршигтай. Ийм дампуу болжээ. Мөнгө олох зорилготой бол өөр байранд хүмүүсийг унтуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын зөвлөл өрхийн эмнэлгүүд, сумын эмнэлэгт очиж ажиллах хэрэгтэй байна” хэмээлээ.

Post Views: 134

About Author / Болортуяа Р

Previous post
ОБЕГ: Ой, хээрийн түймрийн улмаас 4,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Next post
АНУ: Хүүхэд төрүүлсэн эх 5000 ам долларын урамшуулал авна

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Авлига, албан тушаалын хэрэг 5.3 хувиар өсжээ

2024-10-16
Улс төр

Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг даргад хариуцлага тооцуулахаар болжээ

2024-03-05
Цаг үе, үйл явдал

БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалтай холбогдуулан өнөөдрөөс зарим замыг хэсэгчлэн ХААНА

2024-09-06
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search