нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төрЦаг үе, үйл явдал

Д.Амарбаясгалан банкуудыг цэгцлэхийг үнэхээр хүсэж байгаа бол үтэр харуулаасай!

  • By Nomio Nomin
  • 2025-04-11

Спикер Д.Амарбаясгалан нэг үнэн зүйл хэлээд байна. Банкууд хажуудаа Банк бус санхүүгийн байгууллагатай болчихсон гэлээ. Маш их удаж байгаа, энэ үнэн. Банк бус санхүүгийн тэр байгууллагууд нь банкнаасаа 20-24 хувийн хүүтэй зээл аваад, эргээд иргэдэд 36-50 хувийн хүүтэй зээлж, мөнгө хүүлдэг гэж спикер батлан хэлж байна. Энэ бас удаж байгаа, хөдөлбөргүй үнэн. Монголын ард түмний эдийн засгийн бүх боломжийг банкуудын эзэд ингэж ховх сорж байгаа. Шулж байгаа. Ясыг нь гартал шулж байгаа. Д.Амарбаясгалан дарга сайн ойлгож. Сайхан хэрэг. Цаашлаад, ломбардууд бүр өндөр хүүтэй эргэлдүүлдэг гэж байна. Банкуудаас зээл авсан Банк бус санхүүгийн байгууллагуудын зээл 700 тэрбум хүрсэн гэж хэлжээ. Их наяд дөхчихөж. Энэ бүгд үнэн. Д.Амарбаясгалан ингэж хэлээд УИХ-ын түвшинд цэгцэлнэ ээ гэж. Одоо энийг л хамгийн түрүүнд хиймээр шүү дээ. Хийх ёстой гэдгээ хэлж. Тэгнэ, ингэнэ гээд олон зүйлийг УИХ-ын дарга хэлээд л байгаа. Тэгнэ, ингэнүүдийн нь хамгийн эхэнд хийх ажил бол энэ банкуудын дамлал. Монголд банкын эзэд бүгдийг барьсан, барьцаалсан. Гадаадаас банк хавируулдаггүй, оруулдаггүй. Энэ нэг хэдхэн хүн л хэдхэн банкаараа Монголчуудыг тонож амьдрах шуналдаа бүрмөсөн мунхарсан. Хүү, дамлал ертөнцөөс тасархай.  Ц.Баатарсайхан, Д.Баясгалан, Д.Эрдэнэбилэг, Ч.Ганхуяг гэсэн хэдхэн хүн монголчуудын олсон зөөсөнийг хэдэн банкаараа шулаад шулаад ханадаггүй ээ. Д.Амарбаясгалан үнэхээр хүсэж байгаа бол энэ цэгцлэх ажлаа хийж ард түмэндээ харуулаасай. Зөвхөн энийг хийж эрүүл саруул, иргэндээ ээлтэй, олон улстай, ертөнцтэй хөл нийлүүлсэн банк санхүүгийн системийн хууль эрх зүйг бий болгож чадвал Д.Амарбаясгаланг ард түмэн амьдралаараа цагаатган алга таших биз. Цэгцэлнэ, хийнэ гэснээ шууд л хийх хэрэгтэй дээ. Хийх ёстойгоо үнэхээр мэдсэн л бол. Иргэд орон сууцны зээл аваад үндсэн зээлээ бус, зөвхөн хүүгээ төлөөд амьдрал нь дуусаж байгаа шүү, спикер ээ.

Z man

Post Views: 200

About Author / Nomio Nomin

Previous post
Яармагийн гүүр болон Ажилчдын гудамжийг холбосон авто замыг 3 хоногийн хугацаанд хаана
Next post
ҮБХИС-ийн Эрдмийн сургууль,  ХХЕГ-ын Хил судлалын хүрээлэн хамтран ажиллахаар боллоо

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Улсын Их хурал хил холболтын хэлэлцээрийг соёрхон батална

2025-03-17
Улс төр

Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөв

2024-07-03
Цаг үе, үйл явдал

“Номын чимээ” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

2025-05-19
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search