нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Facebook платформ Live бичлэгүүдийг хадгалах журамдаа өөрчлөлт оруулжээ

  • By Nomio Nomin
  • 2025-03-24

Facebook платформ Live бичлэг буюу шууд дамжуулалтын журамдаа өөрчлөлт оруулсан байна. 2025 оны 2-р сарын 19-ний өдрөөс эхлэн Facebook пэйж болон профайлаар дамжуулсан шинэ Live бичлэгүүдийг нийтлэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд дахин тоглуулах, хуваалцах болон татаж авах боломжтой байх бөгөөд 30 хоногийн дараа Facebook-ээс шууд устгагддаг болж байгаа ажээ.

Аливаа Facebook хуудсанд хадгалагдсан Live бичлэгүүдийг устгахаас өмнө холбогдох цахим шуудан болон аппликейшн дээр сануулга ирэх бөгөөд сануулга ирснээс хойш 90 хоногийн хугацаанд тухайн бичлэгүүдийг татаж авах боломжтой гэнэ.

Ийнхүү өмнө нь Facebook-ийн Live бичлэгүүд хязгааргүй хугацаагаар хадгалагддаг байсан бол энэ удаад тус платформ бичлэг хадгалах бодлогодоо өөрчлөлт оруулахын сацуу мөн хэрэглэгчдэд зөвхөн хамгийн сүүлийн үеийн Live бичлэгүүдийг хүргэх үүднээс 30 хоногийн хугацаанд байршуулж, түүнээс хойш 90 хоногийн хугацаанд татаж авах боломжийг олгодог болж өөрчлөгдөөд байна.

Энэхүү журмын өөрчлөлт, шинэчлэлтийн дагуу Facebook-т нийтлэгдээд 30-аас дээш хоносон бүхий л Live бичлэгүүдийг устгаж, ахиж харагдахгүй буюу үзэх боломжгүй болж байгаа талаар Facebook-ийн зүгээс мэдэгджээ.

Facebook-ийн зүгээс хэрэглэгчдэд өөрсдийн хуучин Live бичлэгээ хадгалах хэд хэдэн боломжийг олгож байгаа ба тэдгээрт өөрсдийн төхөөрөмжид татаж авах, өөрийн үүлэн тооцоолуурт хуулж шилжүүлэх, эсвэл шинэ reel бичлэг болгож авах боломжууд багтаж байна.

Тодруулбал, өөрийн компьютер, нөүтбүүк гэх зэрэг төхөөрөмжүүдэд татаж авахад зориулж Facebook-ээс бичлэг тус бүрийг нэгбүрчлэн татаж авах (Meta Business Suite – Video tab – Live tab – Select video – Download video), бүх бичлэгийг нэг дор олноор нь татаж авах (Download live videos), DropBox, Google Drive гэх зэрэг өөр үүлэн тооцоолуурт шилжүүлэх (Transfer live videos) болон Live бичлэгээ богино reel бичлэг болгон өөрчлөн татаж авах боломжуудыг олгож эхлээд байна.

Харин дээрх боломжуудаас дараа нь сонголт хийхийг хүсвэл Live бичлэгийг устгах хугацааг дээд тал нь 6 сараар сунгах боломжийг олгох (Download video – Learn more – postpone the deletion -Postpone) ба дээрх 6 сарын хугацаанд ямар нэгэн сонголт хийхгүй бол бичлэгүүд шууд устаж, үзэх болон татаж авах боломжгүй болох юм байна.

Via time.mn

Post Views: 208

About Author / Nomio Nomin

Previous post
“Непо” baby Монро хэний охин вэ?
Next post
Нөхөн сонгууль болохтой холбоотой шилжилт хөдөлгөөнийг зогсооно

You Might Also Like

Улс төр

Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоод байна

2024-06-18
Улс төр

Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацжээ

2024-03-28
Улс төр

“Берлин-2023” Тусгай олимпын наадмаас Монгол улсын баг тамирчид хүрэл медаль хүртлээ

2023-09-05
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search