нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

1072 хувьцааны ноогдол ашиг маргааш иргэдийн дансанд орно

  • By Болортуяа Р
  • 2025-04-09

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш /2025.04.10/ өдрөөс олгож эхлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн /2025.04.08/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр мэдээллээ. Мөн хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн авах тухай санал асуулга өнөөдөр хаагдах юм. Тодруулбал, иргэд И Монголиа аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтын аль нэгд нь саналаа өгөх боломжтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.

Иргэд ногдол ашиг авсан эсэх, болон бусад мэдээллээ авахыг хүсвэл 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа кирилл үсгээр томоор бичиж мессежээр илгээхэд мэдээлэл ирнэ. Мөн ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно. Хамгийн сүүлд хийсэн хөгжүүлэлтээр иргэд И Монголиа порталд хандаж профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд гэдэг цэс дээр дарахад тухайн иргэний эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээлэл гарах аж.

Мөн үнэт цаасны данс нээлгээгүй иргэд ч дансаа И Монголиа цахим хуудсаар хандаж нээлгэх боломжтой юм байна.

Post Views: 156

About Author / Болортуяа Р

Previous post
Умай сойх мэс заслыг дурангийн аргаар хийдэг болсон эмэгтэйчүүдийн эмнэлгийн хүлээлгийг багасгаж байна
Next post
ОХУ-ын алдарт дуучин Алсу Монголд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болжээ

You Might Also Like

ДэлхийЦаг үе, үйл явдал

Харвардад гадаад оюутан элсүүлэхгүй

2025-05-23
ДэлхийЦаг үе, үйл явдал

Ямар ч зардалгүйгээр зул сарыг утга учиртай болгодог дэлхийн бусад орны зан үйлүүд

2025-12-11
Цаг үе, үйл явдал

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд газар хөдөллөө

2024-06-18
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search