нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Цаг үе, үйл явдал

И-Монголиа системээр 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлээ хэрхэн хүлээн авах сонголтоо хийгээрэй

  • By Nomio Nomin
  • 2025-04-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон. Тэгвэл 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэр гарсан бөгөөд сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга эхэлсэн байна.

Одоогийн байдлаар 141.979 хүн сонголтоо хийснээс 95.8% хувь нь “Бэлэн мөнгө” хэлбэрээр авахыг сонгосон байна. Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд хүлээн авах ба тус хугацаанд өгсөн саналаа засварлан, өөрчлөх боломжтой. Санал хураалт авч дууссаны дараа буюу 04 дүгээр сарын 10-наас 16-ны өдрүүдэд иргэдийн өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.

Тус санал асуулга нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэний эзэмшлийн хувьцааны 2024 оны нэгж хувьцааны үлдэгдэл ногдол ашиг ₮87.22 /татвар суутгасан дүн/-ийг хэрхэн хүлээн авах тухай юм. 

Жишээ нь: Та 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг бол танд олгох ногдол ашгийн үлдэгдэл ₮93,499.8 байна. 

Иргэн та И-Монголиа порталд хандаж өөрийн профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд цэсийг сонгоход таны эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээллүүд гарах юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулгаа хэрхэн өгөх вэ?

“Чингис Хаан Үндэсний баялгийн сан”-ийн “Хуримтлалын сан” дахь иргэний нэрийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн орлогоо төвлөрүүлэхээр сонгосон тохиолдолд иргэн та цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ.

Хэрэв та хандив цэсийг сонгосон бол таны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг “Чингис Хаан Үндэсний баялгийн сан”-ийн “Хөгжлийн сан”-д хуримтлагдах бөгөөд Нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болно. Үр дүнг иргэн танд ил тод тайлагнана.

“Бэлэн мөнгө” цэсийг сонговол иргэн таны бүртгэлтэй харилцах дансанд шилжин орох болно. 

Энэхүү санал асуулга нь цаашид Үндэсний баялгийн сангийн бодлогыг иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж, эрдэс баялгаас иргэдэд олгож буй ногдол ашгийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн ач холбогдолтой тул та санал асуулгадаа идэвхтэй оролцоорой. 

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ. Мөн “Үнэт цаасны данс” нээлгээгүй иргэд дансаа И-Монголиа системээр нээлгэх боломжтой юм. 

Post Views: 20

About Author / Nomio Nomin

Previous post
Америкийн иргэншилтэй палестин хүүхдийг Израилийн цэргүүд хөнөөжээ
Next post
Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилтныг 100 нэгжээр торголоо

You Might Also Like

Цаг үе, үйл явдал

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 3547 болжээ

2025-05-27
Цаг үе, үйл явдал

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

2024-09-10
ДэлхийЦаг үе, үйл явдал

Катар улсаас АНУ-ын ерөнхийлөгч Трампд өгсөн онгоцтой танилц

2025-05-19
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search